ЗОРИЛГО
Солонгос улсын корпорацийн менежментийг сурч, ноу-хауг ашиглан ирээдүйн бизнесээ удирдан чиглүүлэх 100% Солонгос хэл дээр мэргэжлийн менежментийн боловсон хүчин бэлтгэх.
ЗОРИЛТ
-
Бүтээлч, шинэлэг сэтгэлгээгээр асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх.
-
Нийгмийн үнэт зүйлийг эрхэмлэн бизнес эрхлэлтийг дэмжих.
-
Олон улсын бизнесийн зан төлвийг мэдэх, солонгос хэлний мэдлэгийг хөгжүүлэх.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ
-
Мэргэжлийн хичээлүүд солонгос хэл дээр явагдана
-
Сургалтын үйл ажиллагааг солонгос профессор удирдан явуулна (солонгос хэл + мэргэжлийн хичээл)
-
Солонгосын хамтын ажиллагаатай сургуульд суралцаж төгсөх
-
Солилцооны хөтөлбөрт хамрагдан хөнгөлөлттэй төлбөрөөр суралцах (монголын төлбөрөөр солонгост)
-
Солонгос бизнесийн мэргэжил эзэмшинэ
-
Бусад мэргэжилрүү хөрвөн суралцах боломжтой
-
Монголд байрлах солонгос холбоо, компани болон холбогдох байгууллагад дадлагажуулна
Бакалаврын хөтөлбөр
ХӨТӨЛБӨРИЙН СОНГОЛТ
Сонголт-1 (үндсэн хөтөлбөр) : Идэр их сургуульд 4 жил суралцаж төгсөх
Сонголт-2 (Солилцооны хөтөлбөр): Идэр их сургуульд 3 жил + хамтын ажиллагаатай сургуульд 1 жил суралцах
Сонголт-3 (2+2 хөтөлбөр): Идэр их сургуульд 2 жил + хамтын ажиллагаатай сургуульд 2 жил суралцаж төгсөх
Сонголт-4 (2+1+1 хөтөлбөр): Идэр их сургуульд 2 жил + хамтын ажиллагаатай сургуульд 1 жил солилцоо + Солонгос сургуульд 1 жил суралцаж төгсөх
Сонголт-5 (3+1+2 Магистрт сунгах хөтөлбөр): Идэр их сургуульд 3 жил + хамтын ажиллагаатай сургуульд 1 жил + үргэлжлүүлэн магистрт 2 жил суралцаж төгсөх
*** Бусад мэргэжилрүү шилжих боломжтой
Магистрын хөтөлбөр
ХӨТӨЛБӨРИЙН СОНГОЛТ
Сонголт-1 (үндсэн хөтөлбөр) : Идэр их сургуульд 2 жил суралцаж төгсөх
Сонголт-2 (1+1.5 хөтөлбөр): Идэр их сургуульд 1 жил + хамтын ажиллагаатай солонгосын их сургуульд 1.5 жил суралцаж төгсөх
Анхаарах зүйлс:
1) TOPIK 3-4 түвшинд тэнцсэн байх
2) Бусад мэргэжилрүү шилжих боломжтой.
Тухайн сургуулийн онцлогоос хамааран нэмэлт хичээл судална. (удирдагч профессорын зөвлөгөөний дараа шийдвэрлэнэ)
ТЭТГЭЛЭГ
1) ЭЕШ-ын онооны тэтгэлэг
-
721-800 оноо: 2,000,000
-
651-720 оноо: 1,500,000
-
581-650 оноо: 1,100,000
-
501-580 оноо: 700,000
-
420-500 оноо: 300,000
2) Солонгос хэлний түвшний тэтгэлэг
-
ТОПИК 3 -с дээш: Төлбөрийн 30% тэтгэлэг (элсүүлэгчийн тэтгэлэг нэмэх боломжтой)
3) Шилдэг суралцагчийн тэтгэлэг
-
Өмнөх улиралд суралцсан голч дүнгээс хамааран тэтгэлэг олгоно
4) Байгууллагын нэрэмжит тэтгэлэг (хэлэлцэж байгаа)
-
Байгууллагын тодорхойлолтоор 1 жилийн төлбөрийн тэтгэлэг авах (2-р курсээс дээш оюутнууд хамаарна)
5) Солонгост суралцах тэтгэлэг
-
Элсэлтийн хураамжийг 100% хөнгөлнө
-
ТОПИК шалгалтын онооноос хамааран тухайн сургууль тэтгэлэг олгоно
ТОПИК-3: Сургалтын төлбөрийн 30%-40% хөнгөлөлт
ТОПИК-4: Сургалтын төлбөрийн 40%-50% хөнгөлөлт
ТОПИК-5: Сургалтын төлбөрийн 50%-70% хөнгөлөлт
-
Шилдэг оюутны тэтгэлэг (тухайн улиралдаа хамгийн өндөр оноо авсан оюутан)
-
Тухайн суралцсан улирлын голч дүнгээс хамаарч дараагийн улирлын тэтгэлэг сунгагдана
ТӨГССӨНИЙ ДАРАА
-
Солонгос улсад мэргэжлээрээ ажиллах
-
Монголд үйл ажиллагаа явуулж буй солонгос компанид ажиллах
-
Монгол - Солонгос хамтарсан бизнес эхлүүлэх
-
Солонгос улсын харилцаанд тулгуурлан өөрийн бизнесийг эхлүүлэх
-
Олон улс хоорондын бизнес эрхлэх
-
Солонгос улсад очиж бизнес эрхлэх гэх мэт олон боломжууд бий болно
ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
ИХ СУРГУУЛЬ
БАЙГУУЛЛАГА
МОНГОЛ ДАХЬ СОЛОНГОС ИРГЭДИЙН ХОЛБОО
МОНГОЛ ДАХЬ СОЛОНГОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭЛИЙН ТАНХИМ
МОНГОЛ СОЛОНГОСЫН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН
БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ:
99994783 /Монгол/
90147265 /Солонгос/