Д.Уянга

Монгол хэлний багш

Ц.Жаргалтогтох

Боловсрол судлалын багш

Э.Дорждэрэм

Сэтгүүл зүйн багш

Монгол хэл, Уран зохиолын багш

Ч.Нацагдорж

Тэнхимийн эрхлэгч,

Уран зохиолын багш

Я.Цэвээнлхазал

Боловсрол судлалын багш

Д.Пүрэвсүрэн

Сургуулийн өмнөх боловсролын багш

П.Шүр-Эрдэнэ

Сэтгүүл зүйн багш

МХУЗ-ын мэргэжил нь Идэр их сургуулийн ууган мэргэжлүүдийн нэг бөгөөд 500 гаруй мэргэжилтэн төгсгөөд байна. Манай төгсөгчид ерөнхий боловсролын сургуульд багш, сургалтын менежер, захирал, элчин сайдын яаманд соёлын мэргэжилтэн, төрийн байгууллагуудад бичиг хэрэг, соёлын мэргэжилтэн, судалгааны төв, хүрээлэнд төслийн ажилтан, судлаач, сургалтын төвд багш зэрэг мэргэжлийн дагуу ажлууд хийж байна.

Тухайн мэргэжлийн хөтөлбөрийг чанаржуулах, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх үүднээс тогтмол сайжруулалт хийж, Академич Л.Дашням, доктор, профессор Л.Маналжав, доктор, профессор Ч.Батсүрэн, ахмад багш, зохиолч, яруу найрагч Ш.Бадарч зэрэг салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид зөвлөн ажиллаж байна.

Тэнхимийн зүгээс ИИС-ийн бэлтгэж буй “Монгол хэл, уран зохиол”-ын багш нь мэргэжлийн үндсэн чадваруудаас гадна дараах чадваруудыг давуу эзэмшсэн, онцлогтой бэлтгэж байна. Үүнд:

  1. Үндэсний бичгээ гарууд эзэмшиж бийрээр бичих чадварт суралцсан

  2. Зохиол ярих, уран унших чадварт суралцсан

  3. Сэтгүүлзүйн мэргэжилтэй хамтарч хөтлөх, нэвтрүүлэгч хийх чадварт суралцсан

  4. Монгол уламжлал академитай хамтарч судалгааны арга барилд суралцуулах чадвар зэргийг суулгаж байна.

МХУЗ-ын мэргэжил нь дээрх онцлог чадваруудаас гадна дараах үндсэн чадвар, онцлогуудтай байна.

1. Хөрвөх чадвар сайтай, олон салбарт ажиллах боломжтой
1.1 Бүх шатны сургалтын байгууллагад багш, сургалтын менежер, захирал
1.2 Хэвлэл мэдээллийн салбарт сэтгүүлч, редоктар, зөвлөх
1.3 Төрийн байгууллагуудад эх хэл, соёлын мэргэжилтэн, бичиг хэргийн ажилтан
1.4 Элчин сайдын яаманд соёлын мэргэжилтэн
1.5 Гадаад, дотоодын судалгааны хүрээлэн, төвд судлаач, төслийн ажилтан, багш
1.6 Гадаадын их, дээд сургуульд зочин багш, судлаач
1.7 Уран бичээч болж бүтээл туурвигч, урлан, дугуйлангийн багш болох
1.8 Монгол хэл, уран зохиолын хичээл заах
1.9 Ёс заншил, соёлын хичээл заах
2. Хэзээ ч үнэ цэнээ алдахгүй бөгөөд Монгол улсын нэрийн хуудас болсон салбар
3. 2025 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх “Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага”-ын албан хэргийг үндэсний бичгээр хөтлөн явуулахтай холбоотой уг салбарын хүмүүсийн хариуцлага өндөр болж эрэлт нэмэгдэж үнэ цэн өсөн нэмэгдэнэ.
4. “Алсын хараа 2050” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрийн тэргүүлэх хэсэг нь эх хэл, соёл, үндэсний язгуур эрх ашигтай холбоотой юм.
5. Бүх шинжлэх ухаанд нэвтрэх анхдагч түлхүүр бөгөөд бидний хөгжлийн гол суурь эх хэл юм.


“Тухайн улсын хэл, соёл гэдэг бол дэлхийд үнэлэгдэх брэнд байхын зэрэгцээ үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа, бэлгэ тэмдэг юм. Монгол хэл бол монголчуудын хамгийн үнэт брэнд юм. Тиймээс МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БАГШИЙН мэргэжлийг сонгон суралцаж эзэмшинэ гэдэг “МОНГОЛ ҮНДЭСНИЙ БРЭНД” үйлдвэрлэгч эзэн болж буй учир улсынхаа өмнө илүү хариуцлага өндөртэй, үнэ цэнтэй юм.

 

Хөтөлбөрийн талаар зөвлөгөө авах, холбогдох:98119845, 80089845, 88038587

Facebook  хуудас: https://www.facebook.com/shinetoli2018/

Бага ангийн багш

Хөтөлбөрийн давуу тал:

  • Бага насны хүүхдийн авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ төлөвшүүлэх чадвартай багш нарыг бэлтгэдэг.

 

Бусад сургуулийн ижил төрлийн хөтөлбөрөөс ялгарах онцлог:

  • Сонгон суралцах олон төрлийн хичээлтэй (цаасан урлал, оньсон тоглоом, оюун ухааны спорт, уран гимнастик, даавуун ба зүүмэл урлал, уран уншлага)

 

  • Бага насны хүүхдийн өнөөгийн төлөв байдлыг зөв тогтоосны үндсэн дээр ”Тэдний үйлийн явц, оролцоонд” нь тулгуурлан хөгжүүлэх оновчтой арга хэрэгсэл, “ЗАСЛЫН ХИЧЭЭЛ”-үүдийг шинээр нэвтрүүлж, бүтээлчээр хэрэгжүүлж байна.

 

Төгсөөд ажиллах боломжтой газрууд

  • Бага боловсролын багш

  • Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, эрхлэгч

  • Бүх шатны боловсролын байгууллагын багш, зөвлөх

  • Бүх шатны боловсролын байгууллагын удирдах ажилтан

  • Эрдэм шинжилгээний байгууллагын судлаач

  • Хүүхэд хөгжүүлэх төвийг үүсгэн байгуулагч, багш

Сургуулийн өмнөх боловсролын багш

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University