Бахархам амжилт үргэлжилсээр…
- Feb 12
- 1 min read
Идэр Их Сургуулийн Нийгмийн ажлын мэргэжлийн 1-р ангийн оюутнууд Н.Алдармөнх, С.Наранзул, мөн Аялал жуулчлалын менежментийн мэргэжлийн 1-р ангийн оюутнууд Б.Мөнх-Од, О.Дэлгэрмөрөн нар 2026 оны 5-р сараас эхлэн Япон Улсад япон хэлээ сайжруулах богино хугацааны хөтөлбөрт амжилттай тэнцсэн баярт мэдээг бид өмнө нь дуулгасан билээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд оюутнууд маань Япон улсын Хоккайдо мужид байрлах өндөр зэрэглэлийн “Hotel Uni Goten” зочид буудалд 5 сарын хугацаатай мэргэжлийн дадлага хийх юм.
Хөтөлбөрийн давуу тал нь:
Сарын цалин: 5,000,000 төгрөг
Амьдрах байр: ҮНЭГҮЙ
Тог, цахилгаан, ус, халаалт: ҮНЭГҮЙ
Өдөрт 2 хоол: ҮНЭГҮЙ
Нислэгийн зардал: ҮНЭГҮЙ
Зуучлалын төлбөр: БАЙХГҮЙ зэрэг маш олон боломжуудтай хөтөлбөр билээ.
Харин энэ удаа дахин нэг сайхан мэдээ хүргэж байна.
Оюутан бүр 50,000 иенийн ТЭТГЭЛЭГ авахаар боллоо.
Та бүхэндээ цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
Хамгийн сайн гадаад харилцаатай – Идэр Их Сургууль






Comments