top of page
Search

Ээлжит баярт мэдээ

  • Feb 2
  • 1 min read

Идэр Их Сургуулийн Програм хангамжийн 2-р ангийн оюутнууд Б.Банзрагч, Э.Энх-Эхлэл, О.Эрдэнэдалай, У.Одбаяр болон Аялал жуулчлалын менежмент мэргэжлийн 3-р ангийн оюутан Б.Мягмархишиг нар 2026 оны 4-р сараас эхлэн Япон улсад япон хэлээ сайжруулах богино хугацааны хөтөлбөрт амжилттай тэнцлээ.


Тус хөтөлбөрийн хүрээнд оюутнууд Япон улсын Хоккайдо мужид байрлах өндөр зэрэглэлийн “Hotel Corinthian” зочид буудалд

  • 6 сарын хугацаатай дадлага хийж,

  •  Оюутан бүр 50,000 иэний мөнгөн урамшуулал авах боломжтой боллоо.

 

Энэхүү өндөр цалинтай япон хэлний дадлагад хамрагдсанаар оюутнууд:

  • Япон хэлний мэдлэгээ бодитоор ахиулах

  • Олон улсын ажлын орчинд туршлага хуримтлуулах

  • Цаашид програм хангамжийн чиглэлээр мэргэжлийн дадлага, карьерын бат бөх суурь тавих чухал боломжийг олж авч байна.


 ХАМГИЙН САЙН ГАДААД ХАРИЛЦААТАЙ ИДЭР ИХ СУРГУУЛЬ


 
 
 

Comments


bottom of page