top of page
Search

Олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр

  • Writer: Sodhuu Ch
    Sodhuu Ch
  • Aug 31, 2021
  • 2 min read

ree
ree
ree

ACBSP-ээр магадлан итггэмжлүүлэхээр хүсэлт гарган ажиллаж байгаа нэр дэвшигчийн статустай сургуулиудын нэрс:


1. Монголын үндэсний их сургууль

2. “Их засаг" их сургуулийн Санхүү, эдийн засгийн сургууль

3. “Монгол бизнес" дээд сургууль

4. “Засагт хан" дээд сургууль

5. “Тэнгэр" дээд сургууль

6. “Зохиомж" дээд сургууль

7. “Цэцээ гүн" дээд сургууль

AMEWPR –ИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

ЭМШИУС-ийн Анагаах ухааны сургуулийн “Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан" бакалаврын хөтөлбөрт 2011 оны 10 дугаар сарын 3-наас 7-ны өдрүүдэд Номхон Далайн Баруун Бүсийн Орнуудын Анагаахын Боловсролын Холбооноос хөндлөнгийн үнэлгээ хийж, улмаар 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдөр магадлан итгэмжилж, гэрчилгээ олгов.

ASIIN – ИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

Герман улсын Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага ASIIN e.V.–(Accreditation Agency for Degree Programmes in Engineering, Informatics, the Natural Sciences and Mathematics ) нь Монгол улсын инженерийн чиглэлийн дээд боловсрол олгож байгаа хөтөлбөрүүдээс анх удаа ШУТИС-ийн ЭХИС-ийн “ЦАХИЛГААН ХАНГАМЖ" мэргэжлээр бакалавр, магистр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэхээр ASIIN-аас сонгогдсон 5 доктор, профессор шинжээчдээс бүрдсэн магадлан итгэмжлэх баг 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ШУТИС дээр ажилласан.

2015 онд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Цахилгаан хангамж” мэргэжлийн бакалавр, магистрын сургалтын хөтөлбөр Герман улсын ASIIN болон Европын холбооны EUR-ACE (Framework Standards for the Accreditation of Engineering Programmes)-аар магадлан итгэмжлэгдэв.


Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн "Хүний их эмч" хөтөлбөр нь АХБ-ны санхүүжилтээр олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлдэж буй 7 хөтөлбөрүүдээс анхдагч нь болж, Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN e.V./ байгууллагаар магадлан итгэмжлэгдлээ. ХБНГУ-ын ASIIN e.V байгууллагын Анагаахын баг бүрэлдэхүүн 2016 оны 6 дугаар сарын 14-17ны хооронд Монголд ирж Анагаах Ухааны Сургуулийн Хүний Их Эмчийн Баклаврын хөтөлбөрт магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийж, сургууль дээр ажилласан. Ийнхүү 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ASIIN e.V байгууллагын удирдах зөвлөлийн хурлаар АШУҮИС-ийн "Хүний их эмч" бакалаврын хөтөлбөрийн магадлан итгэмжлэх шийдвэр нь гарч, албан ёсоор сертификатаа гардан авсан.

ШУТИС-ийн “Геодези” хөтөлбөр дээр ASIIN e.V. байгууллагын шинжээчийн баг 2016 оны 09 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд ажиллаж, улмаар 2016 оны 12 дугаар сард болсон Удирдах зөвлөлийн хурлаар магадлан итгэмжлэгдсэн. Тус хөтөлбөр нь Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэж буй 7 хөтөлбөрийн нэг юм.

ACQUIN-ий магадлан итгэмжлэл

МГТИС нь 2018 онд бакалаврын 4 хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэхээр ХБНГУ-ын ACQUIN байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж, 2019 оны 9 дүгээр сард Уул уурхайн боловсруулалтын инженер, Хүрээлэн буй орчны инженер, Механик инженер, Эдийн засагч инженер гэсэн бакалаврын дөрвөн хөтөлбөр 2024 оны 9 дүгээр сар хүртэл магадлан итгэмжлэгдэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Ингэснээр МГТИС нь олон улсын хөтөлбөртэй сургуульд зүй ёсоор тооцогдож, оюутан болон төгсөгчид нь гадны улс орнуудад дадлага хийх, үргэлжлүүлэн сурах, томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд дэлхийн түвшний инженерүүдтэй мөр зэрэгцэн ажиллах боломж нээлттэй боллоо.

АCQUIN нь 2001 онд байгуулагдсан, өдгөө эрдмийн бүх л салбарын магадлан итгэмжлэлийг гүйцэтгэдэг, зөвхөн Герман төдийгүй Европ болон олон улсад үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм. ACQUIN нь Европын боловсролын чанарын баталгаажуулалтын нэгэн гол төлөөллийн хувьд Европын магадлан итгэмжлэлийн ESG (European Standards and Guidelines) стандартыг хэрэгжүүлдэг. Тиймээс тус байгууллага ESG стандартад нийцтэй шалгуур шаардлагаар, чанарыг баталгаажуулдаг бусад байгууллагуудтай хамтарсан магадлан итгэмжлэл хийх, харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой. Иймд 2019 онд БМИҮЗ, ACQUIN хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтарсан магадлан итгэмжлэл хийхээр төлөвлөж байна.

 
 
 

Comments


bottom of page