top of page

Сарын 5 сая төгрөгийн цалинтай дадлага. Идэр Их Сургуулийн элсэлт явагдаж байна

Анх энэ тухай сонсоод итгэсэнгүй. Гэвч Япон улс руу нэг жилийн цалинтай дадлага хийж буй Идэр их сургуулийн оюутнууд; Японы аялал, хүнс, нийгмийн халамжийн компаниудын төлөөлөлтэй уулзаж, ярилцсаны дараа энэ нь үнэхээр үнэн төдийгүй монгол залуусыг гайхалтай боломж хүлээж байгааг олж харсан юм.

Юуны өмнө Кобе хотын “Royal in catering” компанид дадлага хийж байгаа Хүнсний технологийн ангийн оюутан Ариунаа, Дэлгэрдалай нараас

-Яг ямар тооцооллоор 5 сая төгрөгний цалин авч байгааг сонирхож үзэхэд тэд сардаа 185,000 иен авдаг юм байна. Үүнээсээ байранд 30 мянга, хоол хүнсэнд мөн 30 мянга, үзвэр үйлчилгээ гэх мэт ойр зуурын зардалд 20 мянгыг нь төлдөг. Ингээд 100 мянга орчим иен буюу манай ханшаар 2,6 сая төгрөгийг сар бүр хуримтлуулаад байх боломжтой гэнэ. Гоё л сонсогдож байна. Маш их хэцүү ажил хийгээд л ийм орлого олдог байхдаа гэж тааварласан чинь – Үгүй бололтой. Идэр их сургуулийн оюутнуудыг дадлагажуулж буй өөр нэг газар болох Осака хотын Uokuni Sohonsha компанийн менежер Нишима гуайгаас энэ талаар тодруулбал:




Өглөө ажил яг цагтаа 9 цагт эхлэх ёстой. 11 ба 15 цагт цайны завсарлага, өдөр нэг цагийн амралт, үдийн хоол байдаг. Энэ бүхнийг байгууллагаас нь өгдөг гэнэ. Орой ажил яг 18 цагт дуусах бөгөөд 1 минут ч илүү ажилладаггүй юм байна. Харин хумсаа авсан, үсээ самнасан, хоёр давхар бээлий өмссөн зэргээ өглөө бүр нарийн шалгадаг юм байна.

Энэ бүхнээс дүгнэж үзэхэд ажил гэдэг нь “Хөлсөө дуслуулан зүтгэх” тухай бидний ойлголтоос их өөр, юуны өмнө дүрэм журам, стандарт” юм гэсэн бодол төрлөө.


Мэдээж хэрэг оюутнууд дадлагын ажлаа дуусаад ямар байр саванд амьдардаг юм бол гэж бодоод Идэрийн оюутнуудыг дадлагажуулж буй Осака хотын гурав дахь компани болох EIC группийн орон сууцаар зочилж үзлээ. Энд мөн Идэрийн 2 оюутан амьдарч байна. Хоёр өрөө, дундаа мөн зочны өрөөтэй, цэлгэр саруул, орчин үеийн сууцыг хараад эхлээд нүдэндээ итгэсэнгүй. Амжиргааны өртөг өндөр энэ газар жижиг умгар өрөө хүртэл жигтэйхэн үнэтэйг мэдэх болохоор миний гайхах ч аргагүй л байх.


Оюутнуудын байранд ор, хөргөгч, зурагт, угаалгын машин гээд дутуу юм алга. Тэр байтугай улавч, аяга халбага хүртэл. Энэ бүхнийг дадлагын компани цаанаас нь хариуцдаг гэнэ.

Монгол залууст сайхан боломж нээж өгсөн эдгээр 3 компаниар орсны дараа бараг л Идэрийн Хүнсний технологийн ангийн оюутан болдог байж гэсэн шүү юм бодож явтал өөр сонголт бас байдаг юм байна. Идэр их сургуулийн Аялал Жуулчлалын оюутнууд Токио хотын Narita airport, Окинавагийн Kariyushi зочид буудал зэрэг хэд хэдэн газар, Нийгмийн ажлын оюутнууд нь Ахмадын асран хамгааллын Sunwells группэд дадлага хийдэг аж. Дадлагын нөхцөл, цалин хөлс амьдрах байр зэрэг нь бүгд дээрхтэй ойролцоо гэнэ.


Оюутнууд нь ингэж хол газар явж, юм үзэж нүд тайлаад, хэл сураад дээр нь орлого олоод ирж байгаа болохоор Идэр бол аргагүй “Гадаад харилцаа сайтай сургууль юм. Гэхдээ Японы энэ нэг жилийн дадлагад дээр өгүүлсэн 3 мэргэжлийн оюутнууд л явж байна. Бусад нь яадаг юм бол? Идэр бараг 30 орчим мэргэжилтэй гэж сонссон болохоор энэ тухай сургалтын менежер Д.Ууганцэцэг-ээс тодруулбал: Юм үзэж, нүд тайлахын тухайд манай бүх мэргэжлийн оюутнууд адилхан. Аль улс руу, хэзээ ямар хугацаатай явах вэ гэдгээрээ л ялгаатай. Орлого олохын хувьд ч адил. Хэлбэр, дараалал нь л өөр юм. Жишээ нь: Манайхаас Солонгост сурсан оюутнууд төгссөнийхөө дараа тэнд албан ёсны зөвшөөрөлтэй ажилладаг бол Японд оюутнууд төгсөхөөсөө өмнө ажиллаж орлого олдог. Англи, Америк явдаг оюутнуудын хувьд бэлэн орлого тийм их олохгүй ч манай хоёр талын гэрээний дагуу маш их хэмнэлт –тэтгэлэг тэд авч төгсдөг. Ингэхээр бүгд л сэтгэл хангалуун байдаг л даа хэмээн хариулав.


Энэ бүхнийг сонсоод бас хараад сэтгүүлч надад үнэхээр бахадмаар сэтгэгдэл төрснийг хэлэн юун. Идэрийг хамгийн сайн гадаад харилцаатай гэж зүгээр ч нэг хэлээгүй аж.

Сайн харилцаа гэдэг нь юуны өмнө байгуулагад биш харин оюутанд, төгсөгчдөд ашигтай байхыг хэлдэг юм байна. Энэ нь мөн ирээдүйн оюутан, элсэгч нарт ч нэгэн адил хамаатай билээ. Дашрамд дурдахад 2021 оны элсэлт явагдаж байгаа юм байна лээ шүү.


Утас: 99859958


ХОЛБОО БАРИХ

bottom of page