top of page

"Хоол зүй, шим судлал" хөтөлбөрийн тухай

Идэр их сургууль маань 2022онд шинээр "Хоол зүй, шим судлал"-ын бакалаврын ангидаа элсэлт авч байна. Тус хөтөлбөрийн маань хамгийн том давуу тал бол Япон улсад 5 сая төгрөгний цалинтай дадлага хийх боломжийг суралцагч оюутнууддаа олгох юм.
Энэ мэргэжил юу хийдэг вэ? Хоол зүйч, хоол шим тэжээлийн мэргэжилтэн нь хүнс, хоолны шим тэжээлийн агууламжинд тулгуурлан, түүний чиглэсэн үйлчилгээнд суурилан хүн амын зөв хооллолт болон зорилтот бүлгийн хооллолтыг төлөвлөх, зохион байгуулах, удирдах ажлыг шинжлэх ухааны онолд тулгуурлан гүйцэтгэх мэргэжилтэн болно.

Идэр их сургуульд сурснаар ямар ур чадваруудыг эзэмших вэ: - Бүх насныханд зөв хооллолтыг төлөвлөх, зөвлөгөө өгөх, нийгмийн эрүүл мэндийг дээшлүүлэх арга хэмжээ зохион байгуулах, судалгаа хэрэгжүүлэх, үнэлэх - Эмчилгээ, сувилалын хоолны зөвлөгөө өгөх, хоололтыг төлөвлөх, эрүүл мэндийг сайжруулах - Нийгэмд хоол шим тэжээлийг боловсрол олгох, боловсрол олгох сургалтын материал боловсруулах - Нийгмийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд хоол тэжээлийн хөтөлбөр боловсруулах, төлөвлөх, хоолзүйн багийг зохион байгуулан ажиллах - Сургууль, эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг удирдан ажиллах ур чадварыг эзэмшинэ. Төгсөөд хаана ажиллах вэ? Ердийн сувиллын болон эмчилгээний хоолыг төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг тооцохоос гадна сургууль, хүүхдийн байгууллага, нийгмийн халамж болон төрийн, олон улсын байгууллагад хоол зүйч, мэргэжилтэн, судлаачаар ажиллах боломжтой.

bottom of page