Идэр дээд сургуулийн Сэтгүүл зүйн хамт олон Монголын үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 103 жилийн


Идэр дээд сургуулийн Сэтгүүл зүйн хамт олон Монголын үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 103 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүллээ.

1913 оны 3 дугаар сарын 6-нд Нийслэл хүрээнд "Шинэ толь хэмээх бичиг" хэмээх сонинг Монголчууд өөрсдөө эрхлэн гаргаснаар Монголд бодит сэтгүүл зүй, цаашлаад олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн эхлэл тавигдан үүссэн билээ. Үүнээс хойш 1921 оны 7 сарын 19-нд Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ, 1923 оны 10-р сард "Монгол ардын нам" Монголын анхны сэтгүүл, 1934 оны 9 сарын 1-нд Монголын радио, 1935 онд Баримтат кино, гэрэл зураг, 1967 оны 9 сарын 27-нд Монголын үндэсний телевиз, 1993 оноос цахим мэдээллийн хэрэгсэл тус тус үүссэнээр өнөөдөр Монголд сэтгүүл зүй нэгэнтээ бүрэлдэн тогтож төлөвшөөд байна. Нийт Телевиз, Радио, Сайт, Сонинд ажиллаж байгаа сэтгүүлч, редактор, эрхлэгч, захирал, зургалаач, хэвлэл мэдээллийн албаны дарга, эфирийн найруулагч шавь нартаа болон одоо суралцаж байгаа шавь нартаа Үндэсний сэтгүүл зүй үүссэний 103 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Хүндэтгэсэн: Багш Н.Мөнхзориг /Доктор (Ph.D), Дэд профессор

Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University