Идэр дээд сургуулийн оюутнууд Бөхийн чөлөөт барилдааны Залуучуудын улсын аваргаас Алт, Хүрэл медалиу
Идэр дээд сургуулийн Сэтгүүлчийн 3-р дамжааны оюутан Г.Мөнхцэцэг Бөхийн чөлөөт барилдааны Залуучуудын улсын аваргаас Алтан медаль хүртэн Улсын аварга болж БУ-ын 2-р дамжааны оюутан М.Даваабанди Хүрэл медаль тус тус хүртэж, Сургуулийнхаа нэрийг өндөрт өргөлөө. Тус тамирчид мөн Ш.Отгонбилэг агсаны нэрэмжит "Олимпийн одод" ОУ-ын тэмцээнээс мөн Г.Мөнхцэцэг Мөнгөн медаль, М.Даваабанди Хүрэл медаль хүртэж Үндэсний хэмжээний томоохон амжилтууд гаргасанд сургуулийнхаа нийт хамт олны зүгээс баяр хүргэж, Спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
