Тэтгэлэгт цогц олимпиадыг Идэр дээд сургууль санаачлан зохион байгууллаа.

Элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг бол арван жилийн сургуулиас Их дээд сургуулийн босго алхах сурагчдын хувьд томоохон шийдвэр болдог. Идэр дээд сургууль, Монголын Сурагчдын Холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд Тэтгэлэгт цогц олимпиадыг анхны жилээ амжилттай зохион байгууллаа.

Тус олимпиадад нийслэлийн 50 гаруй сургуулийн 12 дугаар ангийн шилдэг сурагчид Англи хэл, Монгол хэл, Математик, Хими гэсэн 4 төрлийн хичээлээс сонгож өөрсдийн оюун ухаанаа сорьж оролцлоо.

Уг олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр Олон Улсад Магадлан Итгэмжлэгдсэн Идэр дээд сургууль ажилласан бөгөөд амжилттай оролцсон 12 сурагчид Идэр дээд сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй элсэн суралцах эрх олгож байгаа юм. Түүнчлэн ангилал бүрт эхний 30 байрт шалгарсан сурагчид 500 мянга, 200 мянган төгрөгийн тэтгэлэгийг гардаж авсан юм. АНУ-ын Литерней их сургуулийн нэрэмжит шагналыг нийт 20 сурагчид олголоо.

Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University