ҮНДЭСНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН

“МОНГОЛЫН ХӨГЖИЛД-МИНИЙ ОРОЛЦОО”

СЭДЭВТ ҮНДЭСНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

ЗОРИЛГО:

Өөртөө итгэлтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадах шилдэг сурагчдыг урамшуулан дэмжих замаар залуу үеийнхний иргэний ухамсар, эх оронч үзлийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулахад тус тэмцээний зорилго оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ:

Нийслэлийн төвийн 7 дүүргийн ерөнхий боловсролын 100 гаруй сургуулийн ахлах ангийн 20 мянгаас дээш тооны сурагчдад мэдээллийг хүргэж,тэмцээний 1 ба 2-р шатанд нэг мянга орчим сурагчийг татан оролцуулна.

ХУГАЦАА:

  • Тэмцээний 1-р шатны шалгаруулалт 2014 оны 3-р сарын 21-нд нийслэлийн дүүргүүдэд явагдаж, дүүрэг тус бүрээс шилдэг 20 оролцогчийг шалгаруулан ивээн тэтгэгчийн шагнал гардуулах бөгөөд эндээс эхний 6 сурагч дараагийн шатанд илтгэлээ тавих эрхтэй болно.

  • Тэмцээний 2-р шат буюу төгсгөлийн шалгаруулалт 2014 оны 4-р сарын 04-ны өдөр “BLUE SKY” плазагийн хурлын танхимд явагдаж,тэргүүн байр эзлэгсдийг урамшуулна.

ИЛТГЭЛ ТАВИХ ДЭД СЭДВҮҮД

Мөрөөдөлд хүрэх зам

Амжилт ба цаг хугацаа

50 жилийн дараах Монгол улс

Дэлхий ээжийн хүүхдүүд

Бид нэг үе тэнгийнхэн

Өвөг дээдсийн захиас

ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Нэгдүгээр шатны тэмцээнийг хот,дүүрэг,улсын чанартай мэтгэлцээн,дебат илтгэлийн тэмцээнд оролцсон туршлагатай хүмүүс мөн энэ талын хичээл заадаг мэргэжлийн багш нараас бүрдсэн 2-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн бүрэлдэхүүн.

Хоёрдугаар шатны тэмцээнийг улс орны хэмжээнд танигдсан уран илтгэгчид-3-аас цөөнгүй хүний бүрэлдэхүүнтэй шүүгч нар шалгаруулна.

БҮРТГЭЛ:

Тэмцээнд оролцохыг хүсэгчид:

2014 оны 3-р сарын 17-оос өмнө “Идэр” Дээд Сургуулийн хичээлийн байранд ирж бүртгүүлнэ.

БҮРТГЭЛИЙН ШААРДЛАГА:

1% цээж зураг

Сурагчийн үнэмлэх

Илтгэл /бичгээр эсвэл файлаар/

Бүртгэлийн хураамж 5000 төгрөг

ШАГНАЛЫН САН: (2-р шатанд)

1-р байр 1’000’000 төгрөг

2-р байр 500’000 төгрөг

3-р байр 300’000 төгрөг

Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University