Идэр дээд сургууль үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал шинжлэх ухааны академи, Отгонтэнгэр и

Идэр дээд сургууль, Отгонтэнгэр Их Сургууль санаачлан Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнтэй хамтран 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Монгол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн хүндрэл: шалтгаан, шийдвэрлэх арга зам” Үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.

Тус хурал нь “Эдийн засаг”, “Улс төр, нийгэм, ёс суртахуун” сэдэвт хоёр салбар хуралдаанаар явагдаж, өнөөгийн нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх арга замын талаарх эрдэмтдийн үзэл баримтлалыг сонсож, тэдний шийдэл, зөвлөмжийг төр, засгийн байгууллагад сонордуулахаар шийдвэрлэлээ.

Tус эрдэм шинжилгээний бага хурал шинжлэх ухааны академийн төв байрны их чуулганы танхимд болов. Хурлыг шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Академич Б.Энхтүвшин нээж, хуралд оролцогчдод амжилт хүслээ. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт цаг үеэ олсон чухал хурал болж байгааг онцлон үг хэлсэн юм.

Xурлыг ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Академич Т.Дорж даргалав.

"Улс төр, нийгэм, ёс суртахуун" сэдэвт хурлын үндсэн илтгэлийг:

"Ухаалаг, зөв төртэй болох зарим санаа, үндэслэл" сэдвээр

ШУА-ийн ФСЭХ-ийн захирал, академич Г.Чулуунбаатар

Идэр Дээд сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Д.Зоригт

Отгонтэнгэр Их сургуулийн багш, доктор (Ph.D), профессор С.Одхүү

"дийн засаг" сэдэвт хурлын үндсэн илтгэлийг:

"Өнөөгийн эдийн засгийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам" сэдвээр

Эдийн засгийн ухааны доктор (Ph.D) Ч.Хашчулуун нар тус тус тавьж хэлэлцүүллээ.

Mөн манай сургуулийн БУ-ын тэнхимийн багш З.Баяраа, НАНУБ-ын тэнхимийн багш О.Оюунтунгалаг, Э.Алтанзул нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

“Монгол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн хүндрэл: шалтгаан, шийдвэрлэх арга зам” үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ-ийн ихэнх хүрээлэнгүүд, МУИС, Удирдлагын академи, ХААИС, ШУТИС, Идэр дээд сургууль зэрэг төрийн болон төрийн бус бүх томоохон их дээд сургуулиуд, БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагууд, МҮОНТ, TV-5, EAGLE TV, NTV, MN-25 суваг, ETV, NBS телевизүүд, “Монголын мэдээ”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан” сонин, мөн сайтууд, намуудын хэвлэл мэдээллийн албаныхан гэх мэт маш олон тооны байгууллага оролцлоо. Тус хурлыг МҮОНТ, TV-5, EAGLE TV, NTV, MN-25 суваг, ETV, NBS зэрэг 10 гаруй телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр 2-3 удаа цацагдаж, өдөр тутмын сонинуудад нийтлэгдэн, сайтуудад байрлалаа.

Зохион байгуулагч: Идэр дээд сургууль, Н.Мөнхзориг/Доктор(Ph.D.)/

Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University