"Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө"
Гүрж улсын нийслэл Тбилиси хотод 2018 оны 11 сарын 12-14 нд болсон Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МУГД Г.Энхбаяр /Женко клуб/ Д.Алтанцэцэг /Боржин клуб/-аар удирдуулсан Монголын өсвөр, залуучуудын 33 тамирчин оролцлоо. Залуучуудын ангилалд эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Идэр их сургуулийн 2-р курсийн оюутан Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ.

