“Ш.ЛУВСАНВАНДАНЫ НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

April 9, 2019

Идэр их сургууль, Монгол уламжлал академи, Ш.Лувсанвандан сан, Хүүхдийн төв номын сангийн хамтран зохион байгуулсан оюутны эрдэм шинжилгээний хурал 2019 оны 04-р сарын 8-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Хуралд МУИС, МУБИС, ИИС, УБИС, ОУУБИС, ХИДС, ХУИС, Дорнод ИС-ийн оюутнууд, мөн Өвөрмонгол оюутнууд илтгэлээ хэлэлцүүллээ. Уг хурал оюутнуудын судалгааны ажлыг дэмжих, харилцан туршлага солилцуулах зорилготой болсон бөгөөд шилдэг их, дээд сургууль болон хөдөө орон нутаг дахь их сургуулийн судлаач оюутнууд оролцсноороо онцлог боллоо.
Хуралд оролцогчдоос:
Тэргүүн байр: ИИС-ийн 2-р түвшний оюутан Б.Балжинням шалгарч, 250.000 төгрөг, Ш.Лувсанванданы 12 боть бүтээл
Дэд байр: ИИС-ийн 2-р түвшний оюутан Ц.Жавзансүрэн шалгарч 200.000 төгрөг, Ш.Лувсанванданы 12 боть бүтээл
Гутгаар байр: МУИС-ийн 4-р түвшний оюутан Ц.Улаанаа шалгарч 150.000 төгрөг, Ш.Лувсанванданы 12 боть бүтээл
Тусгай байр: МУБИС-ийн 4-р түвшний оюутан Х.Гэндэнпил шалгарч 100.000 төгрөг, Ш.Лувсанванданы 12 боть бүтээл
Тусгай байр: МУИС-ийн 2-р түвшний оюутан И.Даваадорж шалгарч 100.000 төгрөг, Ш.Лувсанванданы 12 боть бүтээлээр шагнаж урамшууллаа.
Нийт оролцсон оюутнууд, хамтран ажилласан байгууллага, оюутнуудаа дэмжин оролцуулсан сургуулиуд, эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлье.
Та бүхний эрдэм судлалын ажилд амжилт хүсье.

 

 

 

 

Please reload

Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University