“ШИНЭ ТОЛЬ II” ЯРУУ НАЙРАГ, УРАН БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААН

Зорилго: Эх хэл, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, эх хэлээ хайрлан хамгаалах, үндэсний бичиг соёлоороо бахархал төрүүлэхүйц бүтээл туурвих ур чадварыг нь нэмэгдүүлэхэд оршино. Уралдааны сэдэв, төрөл зүйл

1. Яруу найргийн уралдаан 2-3 шүлэг бичиж илгээх /сэдэв нээлттэй/ 2. Уран бичлэгийн уралдаан/Каллиграф//сэдэв нээлттэй/ Хамрах хүрээ: Их, дээд сургуулийн I, II түвшний оюутан болон ерөнхий боловсролын сургуулийн 9-12-р ангийн сурагчид Уралдааны хугацаа: Бүтээл хүлээн авах: 2019 оны 5-р сарын 9-ний өдрийг хүртэл Нэгдүгээр шатны шалгаруулалт: 2019 оны 5-р сарын 13 Хоёрдугаар шатны шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээ: 2019 оны 5-р сарын 17 Уралдааны журам: Нэгдүгээр шат: Бүтээл хүлээн авах хугацаанд ирүүлсэн бүтээлүүдээс шүүгчдийн баг сонгон шалгаруулалт хийж төрөл тус бүрээс 15 бүтээлийг шалгаруулна. Хоёрдугаар шат: 2. 1. Эхний шатнаас шалгарсан бүтээлүүдийг нийтэд танилцуулах, сурталчлах зорилгоор цахим хуудсанд байршуулах 2.2. 2-р шатанд шалгарсан шилдэг бүтээлүүдээс төрөл тус бүрийн эхний 3 байр шалгаруулна. Шагнал урамшуулал: Төрөл тус бүр: Тэргүүн байр: Алтан медаль, батламж, сургалтын төлбөрийн тэтгэлэг, ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал Дэд байр: Мөнгөн медаль, батламж, сургалтын төлбөрийн тэтгэлэг, ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал Гутгаар байр: Хүрэл медаль, батламж, сургалтын төлбөрийн тэтгэлэг, ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал Шилдэг 15 оролцогч тус бүрт батламж, ивээн тэтгэгчийн гарын бэлэг, дурсгалын зүйл Бүтээл хүлээн авах: Монгол Уламжлал академийн байр Идэр Их сургуулийн хичээлийн 2-р байр 204 тоот Хөдөө орон нутгаас оролцогчид: Идэр Их сургууль, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж-7, Шуудангийн хаяг: УБ-51, ШХ-378 И-Мэйл хаяг: shinetoli2018@gmail.com Утас: 98119845, 91777775, 88038587, 88062609, 99270985

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УБ ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН САН ИДЭР ИХ СУРГУУЛЬ МОНГОЛ УЛАМЖЛАЛ АКАДЕМИ https://www.facebook.com/shinetoli2018/

Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University