Корона вирус ба АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ цуврал -1

February 14, 2020

Корона вирус ба АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
цуврал -1
Нийтлэлч Жинч овогт В. Мөнхбаяр
ИИС Аялал жуулчлалын хөтөлбөрийн баг

Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030 нь “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030-н үр дүнг илэрхийлэх үзүүлэлтүүд”, “Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтууд” гэсэн ерөнхий 2 хэсэг, “Эдийн засгийн тогтвортой хөгжил”, “Нийгмийн тогтвортой хөгжил”, “Байгаль орчны тогтвортой хөгжил”, “Тогтвортой хөгжлийн засаглал” гэсэн 4 бүлэг зорилт, салбарын бодлогод баримтлах зарчмууд, тус бүрдээ 2016-2020, 2021-2025, 2026-2030 гэсэн 3 үе шат бүхий 44 нарийвчилсан зорилт бүхий манай улсын хамгийн том бодлогын баримт бичиг юм. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд Монгол улсын 2030 он хүртэлх алсын хараа, үзэл баримтлалыг дараах байдлаар тодорхойлсон байна.
Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно.
Тус алсын хараанд дурдсан эдийн засгийн олон салбарын тэргүүн эгнээнд багтах салбаруудын нэг бол АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ зайлшгүй юм. Бид энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн тулд юу хийв, цаашид юу хийх вэ гэдэг нь чухал. Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Дорноговь, Завхан зэрэг аймгууд анхаарч аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн. Үүнээс гадна бид дэлхийн нийтийн чиг хандлага хаашаа байна вэ? Үүнийг байнга ажиглах нь зүй.
Дэлхий нийтийг цочроогоод байгаа КОРОНА вирусын тархалт, өвчлөл нь нэг талаар Монгол улсын аялал жуулчлалд эерэгээр нөлөөлөх магадлалтай. Учир нь дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага Ази-Номхон далайн оронд чиглээд байсан. Аялал жуулчлалын голлох орон БНХАУ, Япон, БНАСУ, Австрали, Тайван гэх мэт орнуудад Корона вирус тархсан нь Жуулчны хувьд халдварт өвчний голомт болсон оронд аялах нь тийм ч таатай бус юм. Тэгвэл бид Корона вирусын тархалтгүй орны хувьд Энэ жил аялал жуулчлалын салбарт дорвитой анхаарч жуулчдын тоог өсгөх боломж гэж судлаачийн хувьд харж байна.
Бид харин төр хувийн хэвшлийн нэгдсэн нэг бодлого, үйлчилгээний олон улсын стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлчилгээ, гадаад сурталчилгаа, монгол хоол хүнсний амин дэм тэжээллэг чанар, нүүдлийн соёлыг эерэгээр бодлоготойгоор сурталчилж чадвал бид зорилд буй жуулчинаа авах магадлал байна гэж харж байна.
Бид дараах салбаруудын үйлчилгээнд анхаарах нь чухал.
2020 онд жуулчдын тоо 1995 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдэж 1,6 тэрбумд хүрэх бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт аялах жуулчдын тоо дэлхийн бусад бүсүүдээс илүү хурдацтай нэмэгдэнэ гэж судлаачид үзжээ. Энэ нь тус бүс нутагт эдийн засгийн өсөлт нэмэгдэж, худалдаа арилжаа ихээхэн либералчлагдаж байгаатай холбоотой. 2020 онд Ази, Номхон далайн оронд аялах жуулчдын хамгын аюулгүй орон МОНГОЛ улс гэдгийг бид сурталчилах нь чухал юм.
Түүнчлэн ирэх 20 жилд Герман, Япон, АНУ, БНХАУ, Англи, ОХУ-ын иргэд гадаадад хамгийн их жуулчлах ба 55-59 насны жуулчид давамгайлж, 15-25 насны жуулчид дэлхийн нийт аяллын 20 орчим хувийг эзэлнэ гэж үзэж байна.
Европын бүс нутаг /2010 онд 51 хувь байсан бол 2030 онд 41 хувь/
Америкийн бүс нутаг /2010 онд 16 хувь байсан бол 2030 онд 14 хувь/ тус тус буурах хандлагатай байгаа бөгөөд Хойд Америкийн бүсийн аялал жуулчлалын өсөлт хамгийн удаан байна гэж таамагласан байна.
2030 он гэхэд Зүүн Хойд Ази дэлхийн хамгийн олон хүн аяладаг дэд бүс нутаг болно.
Үүнийг дагаад манай оронд ирэх жуулчдын тоо өсч болох юм.
Тус байгууллагаас гаргасан урт хугацааны урьдчилсан мэдээгээр 2030 он гэхэд олон улсын жуулчдын тоо 1.8 тэрбумд хүрнэ. Дэлхийн хэмжээгээр жилд дунджаар 3.3 хувиар өснө.
Үүний үр дүнд олон улсын аялал жуулчлалын зах зээлд жил бүр 43 сая жуулчин шинээр нэмэгдэнэ.
Харин ирэх 20 жилд нэг өдөрт дундажаар 5 сая орчим хүн амралт, зугаалга, бизнес, гэр бүл, найз нөхдийндөө зочлох зорилгоор олон улсын аялал хийх юм байна. Мөн 2030 он гэхэд Зүүн Хойд Ази дэлхийн хамгийн олон хүн аялдаг дэд бүс болно. Монгол улс энэ бүсэд орших Дэлхийн хамгийн эртний НҮҮДЛИЙН соёлоо авч үлдсэн улс.

Please reload

Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University