ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТАНД БАЙНА УУ?

ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТАНД БАЙНА УУ? Япон улс Хятадын Ухань хотод оршин суух иргэдээ татах гэтэл иргэд нь “бид нутагтаа үхлийн эрсдэл авч очихгүй” гээд явсангүй. Учир энд л байна. Дээхнэ үед эх оронч хүн гэж халуун амь бүлээн цусаараа эх орноо хамгаалж дайтаж байсан хүмүүсийг хэлж байсан. Харин одоо энх цагт эх оронч, үндэсний үзэлтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Ардчилсан үзэлтэй байна гэдэг эх оронч үзэлтэй гэсэн үг биш. “Намайг хүсээгүй байхад надаас шинжилгээ авч чадахгүй” гэсэн нэг тэнэг зангаас болж Солонгос улсад байдал хүндэрч байгааг харсан. Халдварын өндөр эрсдэлтэй бүс нутгаар явсан, халдвар тээгч хүмүүстэй ойр харилцсан тохиолдолд өөрийн санаачилгаар эмнэлэгт хандаж, өөрөөсөө түрүүлж элэг нэгтнээ аюулаас хамгаалах үзэл танд байвал энд эх оронч үзлийн нэг хэсэг цухалзана. Төр засгийн шийдвэрээ дагаж, төрөл саднаа аюулт Covid-19 вирусээс хамгаалах цаг иржээ. Монголд корона байхгүй гэсэн хэнэггүй сэтгэлгээгээр бус хүн бүр маскаа зүүж, гараа ариутган, гадуур гарахдаа бээлий өмсөж хэвшицгээе.. Сэрэмжилж чадвал, Сайхан цаг удахгүй ирнэ Монголчуудаа.

Нийтлэл бичсэн: А.Намсрай

Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University