КОРОНА ИЛЭРСЭН ТОХИОЛДОЛД ХАМГИЙН ТҮРҮҮНД БИД ЯАХ ЁСТОЙ ВЭ?

БНХАУ корона вирусын тархац маш эрчимтэй явагдаж байх үед хамгийн түрүүнд халууны эмийг эмийн сангуудаар зарахыг шууд хориглосон. Сэжигтэй тохиолдол илрэх, бага зэргийн халуурсан хүмүүс эм уугаад өвчний шинж тэмдгийг дараад явах нь хамгийн том эрсдэл болдог байна. Тиймээс эмийн сангуудад байгаа бүх халууны эмийг битүүмжлэх, хориотой байх үед зарахгүй байх уриалга гаргаж, мөн иргэн та ямар нэг байдлаар 37.5 –аас дээш халуурах, найтаах, хоолой өвдөх, нус гойжих эдгээр шинжүүд илэрсэн тохиолдолд халууны эм уухгүй, гэрээсээ гаралгүй яаралтай эмчид хандах нь хамгийн найдвартай арга юм. Нэг хүний зөрүүд зан, тэнэглэлээс нэг улс нийтээрээ халдварын голомт болохыг бид харсан. Монгол хүний саруул ухаан, сонор сэрэмж л биднийг аварна. Монгол хүн та өвчнийг нуун дарагдуулсан тохиолдолд амь эрсдэх магадлал өндөр. Яаралтай эмнэлэгт хандвал эдгэрэх магадлалтайг санах хэрэгтэй. Учир нь дэлхийд Covid-19 халдвар аваад эдгээд гарсан хүний тоо нас барагсдынхаас хэдэн арав дахин их байна.

МОНГОЛ ХҮНИЙ ХЭНЭГГҮЙ ЗАН, ХУДЛАА БАРДАМНАЛ ХЭРЭГГҮЙ ЦАГ ИРЛЭЭ.


Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University