ШИНЭ КОРОНАВИРУСЭЭС СЭРГИЙЛЭХ ХҮЧ ЧАДАЛ ТАНД ӨӨРТ ТАНЬ БИЙ

March 12, 2020

Стресстэхгүй байх нь шинэ короновирусээс хамгаалах нэг арга зам гэж ДЭМБ зөвлөөд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан давагдашгүй хүчин зүйлийн үед стрессээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх зөвлөгөөг хүргэж байна. Стресс бол дархлааг сулруулдаг сэтгэцийн шалтгаан. Учир нь гадаад орчноос ирж буй мэдээллүүдийг хүлээн авч, боловсруулж, хариу үйлдэл хийж буй тархины буцах хөдөлгөөн дотоод мэдрэлийн тогтолцоогоор дамжин эд эрхтнүүдийг биохимийн урвалд ороход цаг үргэлж нөлөөлж байдаг. Ингэснээр эрхтэн тогтолцоонуудад нөлөөлж өвчний явцыг дэмжих, дархлаа сулрах гол хүчин зүйл болдог билээ. Стресс дийлэнхдээ бодит зүйлээс илүү амьдралын өдөр тутмын үйл явцаас эхлээд томоохон үйл явдлуудыг хүлээн авч буй хүний сэтгэл зүйгээс шалтгаалж үүсдэг.

1. МЭДЭЭЛЛҮҮДЭД УХАМСАРТАЙ ХАНДАХ: Төрөл бүрийн мэдээллийн захыг сонсонгуутаа шууд бодит болгон хүлээн авахгүй байх. Тархи түүнийг дотоод мэдрэлдээ биелэж байгаа мэтээр дамжуулж “стресстэж эхэлнэ”. • Эх сурвалж, үнэн бодит эсэхийг шалгаж сурах, ингэснээр таны тархи эмх цэгцтэй сэтгэж стресс үүсгэхгүй. • Бүх мэдээллийг унших гэж бүү яар, мэдээллийн хэт ачаалал стресс үүсгэнэ. • Мэдээллийг дахин дахин бүү сонс: Үнэн бодит, найдвартай эх сурвалж тус бүрээс мэдээллийг нэг удаа л авч байх, дахин дахин эмх замбараагүй үнэн худал мэдээлэл сонссоноор тархи стрессийн ачааллаа нэмж эхэлнэ. Танд ядрах, залхах мэдрэмж төрж байгаа бол организм мэдээллийн ачааллаа дийлэхээ больсон гэсэн үг.

2. МУУ ҮР ДҮНГ ТӨСӨӨЛӨХГҮЙ БАЙХ: Хүн аливаа зүйлийг урьдчилан төсөөлөх чадвартай. Хэрвээ муу үр дүнг төсөөлж эхэлбэл тархи шууд биелэж буй мэт ойлгож, түүнийг биелүүлэх нөхцөлийг дотоод мэдрэлийн тогтолцоонд дамжуулан эрхтнүүдэд биохимийн урвалууд явагдаж эхэлдэг. Түүний нэг болох стрессийн даавар организмын даах хэмжээнээс хэтэрч эхэлдэг.

 

3. САНДАРЧ, ТҮГШИХГҮЙ БАЙХ: Сандрах нь уураг тархины эмх цэгцтэй үйлдлийг үгүй хийж, түгшүүрийг нэмэгдүүлдэг. Тиймээс өөрийгөө тайвшруулах ямар арга байдаг, түүнийгээ хэрэглэх. Түгшүүр нь тохирсон үедээ организмыг аюулаас хамгаалах зориулалттай ч хэтэрсэн үедээ стрессийг нэмэгдүүлж өвчинд эмзэг байх, хамгаалах чадвар буурахад нөлөөлдөг.

4. СЭТГЭЛ ЗОВИНОХГҮЙ БАЙХ: Тархинд үүссэн сэтгэл зовинол организм өдөр тутмын хоол тэжээлээ зөв боловсруулахад сөргөөр нөлөөлж, организм стрессийн ачааллаа даахгүй байхад нөлөөлдөг. Дэлхий даяараа анхаарч байна шүү дээ. Та урьдчилан сэргийлж хувь нэмэр оруулахад л тэр чинь үнэ цэнэтэй шүү дээ.

5. ҮЙЛДЛЭЭ УХАМСАРТАЙ ТӨЛӨВЛӨ: Урьдчилан сэргийлэх үр дүнтэй зөвлөгөөнүүдийг тайван, хэвшил болгон мөрдөх. Ингэснээр та тайвширч, стрессээс өөрийгөө хамгаалж эхэлнэ. 6. АМЬДРАЛД БОДИТОЙ ХАНД: Ямар ч зүйл болоод л өнгөрдөг. Тиймээс энэ бүх үйлдлийн дараа таны амьдрал үргэлжлэнэ гэдгийг санаж энэ цаг хугацаагаа дэмий мэдээллүүдэд үрэлгүй өөрийн үргэлжлэх амьдралдаа зориул.

7. ӨНӨӨДӨР Ч ТА АМЬДАРЧ БАЙНА. Муу зүйлд ямар нэг давуу тал, боломж нуугддаг. Хэрвээ та завгүй гэсээр гэр бүлдээ цаг гаргаж чаддаггүй байсан бол хангалттай цаг танд олдлоо. Гэр бүлтэйгээ тоглох наадах, амттай хоол хийж идэх, ярилцах, дасгал хийх зэрэгт зориулж, энэ цаг үеэ хөгжилтэй, дурсамжтай, үнэ цэнэтэй өнгөрөөхөд анхаараарай.

Идэр Их Сургуулийн сэтгэл зүйч О.Оюунтунгалаг

Please reload

Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University