МОНГОЛЫН ОЮУТНУУД ЧАНСААТАЙ ЮУ? ЧАНСАА гэж юу вэ?

April 7, 2020

Энэ бол чанарын нэг илэрхийлэл. Хүний чанар нь түүний оюун ухаан буюу дасан зохицох чадвараас хамаардаг. Нөхцөл байдлыг зөв ухаарч, зөв хариу үйлдэл хийх чадвар
Дэлхий дахинаараа цар тахлаас хайртай бүхнээ хамгаалахын төлөө хичээн ажиллаж буй энэ үед багаараа ажиллаж буй мэт хэн хэнийхээ нөхцөлийг ойлгон өөрт байгаа боломжоороо амьдралаа үргэлжлүүлэх нь хэрэгтэй юм. Онлайн сургалтын системд бүрэн шилжээд байгаа энэ цаг үед оюутнуудаас дараах чадваруудыг шаардаж байна.

 


1. NQ /Net Quotient/ буюу мэдээллийн орчин ажиллах чадвар шаардагдаж байна. Магадгүй онлайн хичээл бүрэн мэдлэг өгч чадахүй байгаа бол орчин үеийн технологийн өндөр хөгжил бидэнд мэдлэг, чадварыг дэргэд минь авчирчээ. Мэдээллийн орчинд багшийнхаа чиглүүлээд өгсөний дагуу хайлт хийгээд олж эзэмшиж чадаж байна уу? ....
2. EQ /Emotional Quotient/ буюу нийгмийн харилцааны чадвар. Ийм чадвартай хүн хүнд нөхцөл байдлын үед гонгинохоосоо илүү өгөгдөж буй нөхцөл байдлыг ухаалгаар ойлгож хэн хэнээ дэмжихэд бүх хүчээ дайчилж эхэлдэг. Нийгмийн нөхцөл байдал, үүссэн давагдашгүй хүчин зүйл, олгогдож байгаа боломжуудыг ойлгон бусдаас ямар нэг зүйл нэхэхээсээ өмнө өөрөөсөө шалтгаалах зүйлсээ ухаалаг хийж эхэлж байна уу? ...
3. IQ /Intelligence quotient/ буюу танин мэдэхүйн чадамж Багшийн чиглүүлэг лекцээс өөрт хэрэгтэй мэдээллээ шингээж, боловсруулж, нэмэлт материалыг судалж өөрийн болгож чадаж байна уу? ....
4. AQ /Adversity quotient/ буюу Бэрхшээлийг даван туулах чадамж. Гэнэтийн юманд амархан цочирдон юу хийхээ мэдэхгүй болох бус харин ч түүний давуу талуудыг олж харан туулах чадвар. Хөл хорио бидэнд бэрхшээл учруулсан ч суралцаж чадаж байгаа бол та ...
Энэ мэт чадвар танд байна уу? ЭСВЭЛ ЗҮГЭЭР Л ГОМДОЛЛООД ӨГӨГДСӨН БОЛОМЖУУДЫГ ӨНГӨРӨӨЖ ЦАГ ХУГАЦААГАА ҮРСЭЭР БАЙНА УУ? Эдгээр чадварууд “өгөгдсөн” байхаас гадна хөдөлмөрийн үр дүнд хөгждөг гэдгийг онцолмоор байна. Энэ цаг хугацааг ашиглан чадваруудаа хөгжүүлээрэй.
Хөл хорио бидэнд юу өгч байна вэ? Автобусанд түгжирч өдрийн 2-3 цагийг алдахгүй боллоо. Анги хэсэж өдөрт 30-40 минут алдахгүй боллоо. Найзуудтайгаа уулзахаар дэмий чалчих, сэлгүүцэх зэрэг сул цагийг минь хэмнэж өглөө. Харин бид энэ орчинд нөгөө хэлээ сайжруулж, нэмж судлах гэхээр цаг хүрэлцээгүй даалгавруудаа хийвэл ...
Үргэлжлэл бий...
Идэр их сургуулийн сэтгэл зүйч О.Оюутунгалаг

Please reload

Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University