Идэр их сургуулийн зөвлөх багш, МЗЭ-ийн шагналт зохиолч, дууны нэрт төлөөлөгч Шаравын Бадарчийн шүлг

Хүлгийн нуруунаа үүр цайна Үрээ хээр дөрөө давьчуулж Үе үехэн ташуур гуядуулж Жолоо дугтчин шогшсоор байтал Бүрий тасарч одод түгэв Ханийн болзоонд сэтгэл яарч Шөнийн талд тэмүүлсээр явтал Сайхан бүсгүй өрхөөн татах шиг Саруулхан талд үүр цайв

Нарны дор хамт амьдрах Насны хань минь зүрхэнд болохоор Хүний үрд хайртайн өрхөөр Хүлгийн нуруунаа үүр цайлгав НАМРЫН НАВЧИС ХИЙСНЭ 1.Хусны үзүүрээс нарны хэлтэрхий шиг Өнчин навч тасран хийсч Усны уйлан дээр намрын тогоруу шиг эргэлдэнэ 2. Шувуу нисэхэд мөчир дургиж Нарийн мөчрөөрөө тэнгэр сийчэхэд Навчсын сэгсрээнд нь НАР хөдлөв 3. Анчны буун дуунаар нуур нугастайгаа дэрхийхэд Шувууны өд сугаран унах шиг Улиас навчсаа салхинд хийсгэв 4. Хэрэм модноос хийлэн нисэхэд Хэнзхэн навч мөчрөөс хөндийрснөө нар буруу Хэдэнтээ эргэлдэж усны ар дээр тэнгэрт хөвөв 5. Сүүлт одод шиг шувууд зэллэн одохлоор Сүүрс алдах шиг сүмбэн цагаан хус мөчрөөн даллан Сүүлчийн навчсаа цөөрмийн усан дээр унаган уйлав 6. Навчис тасран хийсэхэд Сэтгэл дэгдэн хөдөлж Намрын тэнгэрт нар навчистай эргэлдэв 7. Буга урамдахуй булаг хоржигнож Будант намраар шувууд эгшиглэхэд Бороон дусал цас навчистай холилдон оров. МАРТАГДАШГҮЙ ХАЙР Эрдэнийн тансаг Юмдүүжин цэцгүүд Ишин дээрээ найгавч элэгдэнэ шүү дээ Энгэр зөөлөн хайрыг сэмрээх Оюунанаа бүсгүй Элэг дэвтээх аашаараа эргэж дахин төрөхгүй шүү дээ Сартай мөнхрөх хонгорзул цэцгүүд Салхиндаа ганхавч гандана шүү дээ Унаган багын дурсамж задлах Оюунанаа бүсгүй Уяхан зүрхний аашаараа Ухаан бодлоос гарахгүй шүү дээ Хорвоод мөнхийн Вансэмбэрүү цэцгүүд Хосоороо дэлгэрсэн ч хонгортоно шүү дээ Ховорхон заяаг минь тэгшлэх Оюунанаа бүсгүй Хонгор багын аашаараа хайранд минь эргэж төрөхгүй шүү дээ Хатан дэлбээт Дүнжингарав цэцгүүд Харзны усанд есийн жавраар ч цэцэглэнэ шүү дээ Хайрыг бадраах насны дурдатгал Оюунанаа бүсгүй Халуун цээжээ эгшээсэн ч хайрлахын заяа дуусахгүй шүү дээ Хайрыг бадраах насны дурдатгал Оюунанаа бүсгүй Халуун цээжээ эгшээсэн ч хайрлахын заяа дуусахгүй шүү дээ

Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University