ИДЭР ИХ СУРГУУЛИЙН СЭТГҮҮЛЗҮЙН АНГИЙГ СОНГОСНООР ОРЧИН ҮЕИЙН МЕДИА ТЕХНОЛОГИЙН ЧАДВАРЫГ ЭЗЭМШИЖ ХОС

Дэлхий дахинд хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжил эрчимтэй явагдаж, техник технологийн асар их өөрчлөлт бий болсон өнөө цаг үед сэтгүүлчийн мэдлэг ур чадвар өндөр түвшинд хүрсэний дээр медиа техник, технологийн чадварыг бүрэн эзэмшсэн байх хэрэгцээ шаардлага илүүтэй үүсээд байгаа билээ. Сэтгүүлч мэргэжлийн нэн өвөрмөц хэлбэр нь мэргэжлийн хувьд хөрвөх бүрэн боломжтой. Шүүх, цагдаа, эмнэлэг, төрийн байгууллага, томоохон компани, аж ахуйн нэгжид хэвлэл мэдээллийн ажилтан, олон нийттэй харилцах ажилтан, сэтгүүлч, хэвлэлийн төлөөлөгч зэрэг олон чиглэлээр ажиллах бүрэн боломжтой юм. Идэр их сургуулийн хувьд сэтгүүлзүйн сургалтын шинэ чиг хандлага, орчинг бүрдүүлж

сургалт, үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаагийн зэрэгцээ Идэр медиа сургалтын студи ажиллаж ИДЭР НЬЮС мэдээллийн хөтөлбөр тогтмол ажиллаж байгаа нь оюутан суралцагсдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх бүрэн боломж бүрдүүлсэн юм. Мөн БНХАУ-ын шилдэг их сургуулийн нэг болох ОРЧИН ҮЕИЙН МЕДИА ТЕХНОЛОГИЙН ЛАЙНИНГ их сургуулийн сэтүүлзүйн 2+2, 3+1 хөтөлбөрт оюутан солилцоогоор тогтмол суралцуулах боломжийг бүрдүүлсэн юм. Ингэснээр хос дипломтой төгсөх бүрэн боломжтой. Идэр их сургуулийн сэтгүүлч, телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгчийн анги нь Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт олон зуун ЧАДВАРЛАГ сэтгүүчдийг бэлтгэн гаргасан арвин туршлагатай, эрдэмтэн багш нараар хичээл сургалтаа явуулж байна.

Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University