МОНГОЛЫН ОЮУТНУУД ЧАНСААТАЙ ЮУ? 2-р хэсэг

ЧАНСАА гэж юу вэ? Энэ бол чанарын нэг илэрхийлэл. Хүний чанар нь түүний оюун ухаан буюу дасан зохицох чадвараас хамаардаг. Нөхцөл байдлыг зөв ухаарч, зөв хариу үйлдэл хийх чадвар. Өмнөх хэсгээр бид оюун ухааны чадамжийн талаар бичсэн бол энэ удаа Soft skills буюу манайхан дотоод ухаан, зөөлөн чадвар, уян чадвар гэж янз бүрээр орчуулан нэрлэж байгаа чадварууд онцгой нөхцөл байдалд бидэнд хэрхэн хэрэглэгдэж болохыг авч үзье. Хүмүүнийг амжилтад хүрэх, аз жаргалтай амьдрах гол түлхүүр болдог бөгөөд мэргэжлийн чадваруудыг амьдралд үр дүнтэй ашиглах хүний суурь ухааны чадвар билээ. Ажлын амжилтын 85% нь дотоод ур чадвараас, 15% нь мэргэжлийн чадвараас хамаардаг гэсэн судалгаанд үндэслэн томоохон групп, бизнесийн байгууллагууд сонгон шалгаруулалтандаа дотоод ур чадвар шалгах тест, даалгавар түлхүү оруулдаг болжээ. Маш олон ур чадвар байдгаас дэлхий нийтээрээ тулгараад байгаа өнөөгийн нөхцөлд нэн шаардлагатайг дурдая. Үүнд:  Асуудал шийдвэрлэх: Дэлхий нийтээрээ хүнд ийм үед дэлхийн асуудлыг шийдэж чадахгүй ч өөрийхөө амьдралын асуудлыг нөхцөл байдалтай уялдуулж, амьдралаа тасалдуулахгүйгээр өөртөө болон бусдад үр ашигтай шийдвэрлэх нь тун чухал байна.


 Хариуцлага хүлээх: Давагдашгүй хүчин зүйлд хэн буруутан билээ дээ. Тэгэхээр ийм нөхцөлд буруутныг хайж хэн нэгэнд тохох бус харин өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ өмнө хариуцлагатай хандсан нь нөхцөл байдлыг хамгийн бага хохиролтойгоор давдаг бол бусдаас хариуцлага нэхэж байгаа нь гомдол тээсээр үлддэг ажээ.  Уян хатан хандах: Аливаа хүмүүсийн байр суурийг ойлгож, тэдний хийж чадах нөөц бололцоог хүндэтгэн өөрөөс шалтгаалах бүхнийг хийж хувь нэмрээ оруулах байдал одооогийн нөхцөлд маш хэрэгтэй байна..  Багаар ажиллах: Энэ нөхцөлд баг гэдэг нь нийгмээрээ, дэлхий нийтээрээ болжээ. Тиймээс шинжлэх ухааны нотолгоотой заавар зөвлөмжүүдийг даган хэн хэндээ хүндрэл учруулалгүй дэмжин ажиллах, өөрийнхөө сургалт, хөдөлмөрийг боломж нөөцөө дайчлан тухайн цаг үедээ дээд зэргээр хийх нь багийн гишүүний нэг үүрэг боллоо.  Манлайлах: Манлайлал гэдэг бусдыг манлайлахаас илүү эхлээд өөрийгөө манлайлах тухай юм. Өөрийнхөө амьдралыг нөхцөл байдлаас хамаарахгүйгээр, мөн түүнд зохицуулж, магадгүй сөрөг нөлөөллийг хамгийн багаар өөртөө тусгаж чадвал та ирээдүйд бусдыг манлайлж чадах юм.  Зохион байгуулах чадвар: Зохион байгуулалтын чадвар бидэнд энэ нөхцөл байдалд өөрийнхөө нөөц, цаг, хөрөнгө, бусдын тусламж, сургуулийн зохион байгуулалт, багш нарын зааврыг өөртөө хамгийн ашигтай, үр бүтээлтэй зарцуулах явдал юм. Оюутан та дэлхий нийтээрээ айдаст автаад буй үеийн өөрийн амьдралаа, мөн хандлагаа дүгнээд үзээрэй. Та өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалангаа амжилт дүүрэн, амьдралаа тасалдуулалгүй өнгөрөөвөл таны дотоод ухаан тун боломжийн бөгөөд ирээдүйд амжилттай, аз жаргалтай өнгөрөөх нь гарцаагүй. Магадгүй та нэг л биш байгаа бол одоо ч хожимдоогүй байна. Эдгээр чадварууд хөгждөг юм шүү. Идэр их сургуулийн сэтгэл зүйч О.Оюутунгалаг


Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University