Идэр их сургуулийн нийгмийн ажлын ангийн төгсөгч Г.Чинзоригийн баг Сонгуулийн дата хакатон үндэсний тэмцээний ялагч боллоо.

May 11, 2020


Тэдний "2020" баг- "+1 Youth Vote" сошиал хөдөлгөөнийг санаачилжээ.

Тэд залуучуудын сонгуулийн ирцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хоёр ажил төлөвлөжээ. Эдгээр нь аль аль нь дижитал платформд тулгуурласан байх юм. Нэгт, сонгуулийн өдөр саналаа өгсөн залуу сонгогч оролцоог нэгээр нэмсэн гэдгээ илэрхийлж "+1 Youth Vote" филтер ашиглан, стори хийж давлагаалах сошиал хөдөлгөөн байх аж. Хоёрт, бүс нутаг бүрт сонгуулийн ирцийг насаар нь ангилан лайв харуулж, залуучуудыг санал өгөхөд урамшуулах ажил зохион байгуулахаар санаачилжээ.

  

Бие биенээ танихгүй таван хүн нэг баг болж, дундаасаа нэгдсэн санаа сэдэл гарган, түүнийгээ судалгаа, дата анализ, дижитал төхөөрөмж ашиглан 48 цагийн дотор бүтээлч төсөл болгон хувиргах гайхалтай нэгэн тэмцээн болж өнгөрсөн нь “Сонгуулийн дата хакатон” байлаа. LEAD Mongolia хөтөлбөрийн төгсөгчдийн холбооноос санаачлан зохиодог уг хакатон энэ жил Азийн сан, Зориг сан, Глобал Шейперс, Улаанбаатар нийгэмлэг, ub.life болон ikon.mn сайтуудтай хамтран зохион байгуулжээ.

Please reload

Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University