Оюутны Хөтөлбөрүүд

 

Идэр Их Сургуулийн гол анхаардаг зүйлсийн нэг бол оюутнууддаа зориулсан хичээлээс гадуурх олон үйл ажиллагаануудыг зохион байгуулах, үүгээрээ оюутан, багш нараа хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг нээх зорилготой билээ. 

Уралдаан, Тэмцээнүүд

 

Манай сургууль жил болгон дараах уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулдаг:

 

  • Сургуулийн сагсны аварга шалгаруулах тэмцээн

  • Сургуулийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

  • Улсын уран илтгэлийн тэмцээн 

  • Сургуулийн болон улсын англи хэлний аварга шалгаруулах тэмцээн

  • Урлагийн наадам

  • Шатрын аварга шалгаруулах тэмцээн

  • Сургуулийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн

  • Хамгийн Хамгийн тэмцээн

  • Анги хоорондын тэмцээн

 

Үүнээс гадна манай сургууль улсын хэмжээнд зохиогдож буй уралдаан тэмцээнд жил болгон идэвхтэй оролцдог:

 

  • Менежментийн улсын олимпиад

  • Маркетингийн улсын олимпиад 

  • Англи хэлний улсын олимпиад

  • АSK

  • Сургуулиудын сагсны тэмцээн

Үйл Ажиллагаанууд

 

Жил бүр багш, оюутнаараа бид дараах үйл ажиллагааг хамтарч явуулдаг бөгөөд тус үйл ажиллагааны зорилго нь анги хамт олныг нэгтгэх, олон найз нөхөдтэй болох, алжаалаа тайлах болон хөгжилтэй, мартагдашгүй цаг мөчийг хамтдаа өнгөрөөхөд оршино.

 

  • Танилцах өдөрлөг

  • Зугаалга

  • Halloween парти

  • Шинэ жилийн наадам

  • Хүнсний өдөрлөг

  • Англи хэлний өдөрлөг

  • IT Help Desk

  • Мэргэжлээ суртчилъя өдөрлөг

  • Нийгмийн сайн үйлсийн аян

  • Төгсөлтийн баяр

Клубууд болон HONORS Анги

 

Идэр Их Сургуулийн HONORS Анги, груп, клубүүд нь хичээлээс гадуур авъяас, ур чадвараа дээшлүүлэхийг зорьсон оюутан болгонд нээлттэй. Манай сургууль дээр байнгын идэвхтэй ажилладаг дараах груп, клубүүдэд заавал нэгдээрэй

 

  • Англи хэлний клуб

  • Уран илтгэлийн клуб

  • HONORS Group

  • Mенежментийн улсын олимпиадын груп

  • Маркетингийн улсын олимпиадын груп

  • Оюутны холбоо

  • Шатрын клуб

 

Мөн онцгой авъяас, чадвартай оюутан сурагчид өөрийн гэсэн клубээ нээх сонирхолтой тохиолдолд сургуулиас дэмжлэг туслалцаа үзүүлдэг.

Буцах

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University