Багшийн Сургууль

Тэнхмүүд

Тус тэнхим нь 1998 онд байгуулагдсан. Идэр Их сургуулийн ууган тэнхмийн нэг юм. Орчин үеийн нийгмийн шаардлага хангасан сургалт явуулах, сургуулийн эрхэм зорилгыг биелүүлэхэд хувь нэмэр оруулах нийгмийн тулгамдсан асуудлаар социологийн судалгаа шинжилгээг нийгмийн сэтгэл зүйн хандлагаар явуулах. Тус тэнхим нь одоогоор 8 үндсэн багш 150 орчим оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай тэнхим нь 2002 онд байгуулагдсан.Манай тэнхимийн зорилго орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хөрвөөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхээр сургалтаа явуулж байна. Оюутнуудад ур чадвар эзэмшүүлэхэд илүү анхаардаг.Практик давамгайлсан сургалт явуулдаг. МУИС, МУБИС. УБИС зэрэг сургуулиудаас эрдэмтэн, доктор багш нарыг урьж хичээл заалгадаг. Зохиолч, яруу найрагч, алдарт хүмүүүстэй уулзалт байнга зохион байгуулдаг. Хичээлтэй холбогдуулан театр, музей, кино, үзэсгэлэн зэрэг газруудаар зорчдог. Эрдэм шинжилгээний болон яруу найргийн наадмуудад оролцох боломжтой.

Гадаад хэлний тэнхим нь 2000 онд байгуулагдсан тус сургуулийн ууган тэнхмийн нэг юм. Гадаад хэлний хувьд сургалтын уламжлалт аргаас татгалзан ярианы Англи, Япон,Хятад хэлийг хурдан хугацаанд өөриймшүүлэх нь бидний зорилт юм.

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University