Тод Санхүү Бизнесийн Академи

Мэргэжил олгох PTI хөтөлбөр

Тод Санхүү Бизнесийн Академи болон Идэр их сургуулийн хамтарсан "PTI" хөтөлбөрийг танилцуулж байна.

PTI хөтөлбөр гэж юу вэ?

Р – Practice: практикт суурилсан чадамж үр дүнг эрхэмлэсэн

Т – Training: мэргэжлийн цогц чадвар эзэмшүүлэх

I – Income: суралцангаа мэргэжлээрээ ажиллаж орлого олох боломж

 

PTI хөтөлбөрийн зорилго:

 Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн, бүхий л салбарт хөрвөх, нийгэмд өрсөлдөхүйц өндөр ур чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нягтлан бодох бүртгэлийн бакавлаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

PTI хөтөлбөрийн давуу тал :

  1. Суралцаж байх хугацаандаа сонгосон мэргэжлийн чиглэлийн дагуу сургалт-судалгааны бааз дээр суурилсан бодит орчинд дадлага хийх

  2. Оюутан суралцагчид дадлага хийх явцдаа Санхүүгийн Цогц Үйлчилгээний Институт дээр ажиллан, цалинжих боломжтой

  3. 2-р курсээ төгсөөд 2 жилийн хугацаанд ажиллах боломжтой ба энэ хугацаанд  нийгмийн даатгал төлөгдөнө. Сургуулиа төгссөний дараа ажлын бодит туршлагатай, НДШ төлөлттэй болох учраас Мэргэшсэн Нягтлан Бодогчийн шалгалтыг өгөх эрхтэй болно.

  4. Сургуулиа төгсөөд 100% ажлын байраар хангана.

  5. Суралцангаа ажиллаад төлбөрөө та өөрөө төлөх боломжтой.

 

Хэнд зориулагдсан бэ?

  1. Ирээдүйн эзэд болох өндөр ур чадвартай мэргэжилтэн буюу санхүүгийн чиглэлээр суралцах чин хүсэл эрмэлзэлтэй танд зориулагдсан.

  2. Бакалаврын  2 дахь мэргэжлээрээ зэрэг суралцах хүсэлтэй хүмүүст боломжийг олгож байна

Онцлог давуу тал

Нягтлан бодогч гэж хэн бэ?

Аж ахуй нэгж байгууллагын амин зүрх болсон санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, удирдлагыг шийдвэр гаргах түвшний мэдээллээр хангагч, компаний гүйцэтгэх удирдлагуудын нэг юм.

Нягтлан бодогч мэргэжлийн давуу тал:

Нягтлан бодогч мэргэжил нь дэлхийн топ 10 мэргэжлийн нэг бөгөөд хамгийн олон салбарт хөрвөн ажиллах боломжтой мэргэжил юм.  Жишээ нь: Банк, Санхүү, Татвар, Гааль, Аудит, Даатгал, Хөрөнгийн үнэлгээ гэх мэт.

Манай төгсөгчдийг ажлын байраар хангагч байгууллагууд

Манай академи нь 30-д эрдэмтэн багш нарын бүрэлдэхүүнтэй сургалт эрдэм шинжилгээний ажилаа явуулж байна. Үндсэн багш нарын  80% нь мэргэшсэн нягтлан бодогч 20% нь татварын мэргэшсэн зөвлөх, 10 хувь аудитор зэрэг цолтой багш нартай. Тус академийг мэргэжлийн удирлагаар хангах гол дээд байгууллага нь академийн эрдмийн зөвлөл байна. Эрдмийн зөвлөл нь доктор, профессор зэрэг цолтой 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Элсэгчдэд тавигдах шаардлага

Мэргэжлүүд

Холбоо барих

Утас 70151000, 80551000, 89601000, 80541414

Web: Todsankhuu.mn

FB: Тодсанхүү бизнес академи

Хаяг: Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж  М ПЛАЗА

Хөтөлбөрийн танилцуулга

Манай Тод Санхүү Бизнесийн Академи нь 2013 онд нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээний төв нэртэйгээр байгуулагдан нягтлан бодох бүртгэлийн Дадлагажуулах хөтөлбөр, Мэргэжил олгох хөтөлбөр (PTI), Ахисан түвшиний мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэсэн. Өнөөдрийг хүртэл 30 гаруй эрдэмтэн багш нар 700 гаруй суралцагчид 38 дадлагын бааз , 2000 гаруй  харилцагч байгууллагатай болон өргөжин хөгжиж байна. 2016 оноос эхлэн “Идэр” их сургуультай хамтран PTI хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Хөтөлбөрүүд

  1. Дадлагажуулах хөтөлбөр

  2. Мэргэжил олгох PTI хөтөлбөр

  3. Мэргэшүүлэх хөтөлбөр

ХАМТ ОЛОН

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University