top of page

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

6.5. Б.Шижиртуяа. Магистр.jpg

Б.Шижиртуяа

Тэнхмийн эрхлэгч

6.2. О.Лхагварэнцэн Доктор МНБ.jpg

О.Лхагварэнцэн

Зөвлөх багш

fInHhaLS.png

Э.Гансүх

Багш

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нь 2002 оны хичээлийн жилд анхны элсэлтээ авч мэргэжилтэн бэлтгэх үйлст хувь нэмрээ оруулж эхэлснээс хойш 18 дахь жилдээ сургалтын  үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.   

 

Хөтөлбөрийн зорилго

Тооцооллын дэвшилтэд технологийг нэвтрүүлж чадах нягтлан бодогчдыг бэлтгэнэ. бүртгэл

 

Тэнхимийн эрхэм зорилго

Олон улсын стандартад нийцсэн онолын болон практикийн мэдлэгтэй, орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилт, мэдээллийн технологийг ашиглан НББ-ийн мэдээллийг бүрэн боловсхуулах чадвартай, мэргэжлийн ёс зүйг удирдлага болгон ажилладаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Өдрийн ангийн зорилго:

Санхүүгийн шинжилгээ хийх чадвартай, дадлагажсан, мэргэжлийн программ эзэмшсэн нягтлан бодогч бэлтгэнэ.

 

Орой ангийн зорилго:  

Бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын стандарт, хууль эрх зүйд нийцүүлэн хөтөлж, (зохистой) тайлан баланс гаргах чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

 

Эчнээ ангийн зорилго:

Бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын стандарт, хууль эрх зүйд нийцүүлэн хөтөлж, (зохистой) тайлан баланс гаргах чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. 

 

Tоп

Дараах ажлын байруудад ажиллах боломжтой.

• Төсвийн болон хувийн хэвшлийн бүхий л байгуулагуудад

• Уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, банк санхүү, эрүүл мэнд, боловсролын

гэх мэт бүх салбаруудад

• Нягтлан бодогч /Ерөнхий, ахлах, тооцооны, цалингийн, зардлын, удирдлагын гэх мэт/

• Мөн санхүүч, эдийн засагч, татварын байцаагч, маркетингийн менежер, даатгалын мэргэжилтэн зэрэг мэргэжлээр хөрвөн ажиллах боломжтой.

 

Уламжлал болгон зохион байгуулдаг ажлууд:

  • Мэргэжлийн уралдаан тэмцээн:

- Мэргэжлийн хичээлүүдээр АСТ
- Мэргэжил сурталчлах аян
- Нягтлан бодох бүртгэлийн олимпиадад оролцох
- Танилцах дадлага
- Үйлдвэрлэлийн дадлага
- Курсын ажил
- Оюутны Эрдэм шинжилгээний хурал
- Багш нарын эрдэм шинжилгээний хурал

 

  • Спорт, соёл урлагийн ажлууд:

- Оюутны танилцах аялал

- Оюутны шинэ жилийн арга хэмжээ 

- Оюутны Урлагийн наадам

 

  • Улсын хэмжээнд оролцсон арга хэмжээ: 

-

 

Tоп

Тус тэнхим одоогийн байдлаар үндсэн 4 багштайгаар I-IV курсын  өдрийн ангиуд, Улаанбаатар хотын орой, эчнээ анги, мөн 2009 оноос Хөвсгөл, Дорноговь болон  Баян-Өлгий (2013 оноос) аймгийн эчнээ ангиуддаа бакалаврын зэргийн сургалт явуулж байна. Манай тэнхим байгуулагдсанаасаа хойш өнгөрсөн хугацаанд нийт 800-аад оюутан төгсгөсөн байна.

 

Тоон хэлээр өгүүлбэл манай улс одоогийн байдлаар 70 мянган аж ахуйн нэгжтэй бөгөөд нэгж тус бүрт дунджаар 5 нягтлан бодогч ө.х улсын хэмжээнд 70x5=350 мянган нягтлан бодогч шаардлагатай байгаа боловч өнөөдөр тус мэргэжлээр нийт 120 мянга буюу шаардагдах мэргэжилтний дөнгөж 1/3 байгаагаас нягтлан бодогч мэргэжил хичнээн эрэлт хэрэгцээтэй болохыг харж болно.

 

Нягтлан бодогч мэргэжилтэй хүн татварын байцаагч, банкны теллер, эдийн засагч зэрэг мэргэжлээр ажиллах бололцоотой байдаг хөрвөх чадвар сайтай мэргэжлээрээ манай  тэнхимийн хамт олон бахархаж  явдаг. 

 

Tоп

bottom of page