top of page

Хөтөлбөр: “Шим тэжээл судлал”

Хөтөлбөрийн зорилго: Хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийх чадвартай мэргэжилтэн бэлтгэх

 

Тэнхимийн эрхэм зорилго:

Эрүүл органик хүнс үйлдвэрлэлийг зөв эрхэлж, хүн амыг хэрэгцээт хүнсээр хангах, мэргэжлээрээ тив дэлхийн түвшинд ажиллаж чадахуйц мэдлэг, чадвартай өөртөө итгэлтэй мэргэжилтэнг сургаж бэлтгэнэ.

 

Бидний тухай

Хүнсний үйлдвэрийн технологи - эрүүл ахуйн мэргэжлээр 1998 оноос эхлэн “Зая Бандида” дээд сургуульд анхны боловсон хүчнээ бэлтгэж эхэлсэн.

2007 оноос тус дээд сургууль нь “Идэр” дээд сургуульд нэгдэж  сургалтын үйл ажиллагаа явуулах болсон. 2020 онд тус мэргэжлээр 19 дахь төгсөлтөө хийж байна. Энэ хугацаанд  300 гаруй хүнсний мэргэжлийн боловсон хүчинг улс эх орондоо бэлтгэж өгсөн.

Тус сургуульд хүнсний технологи - эрүүл ахуйн мэргэжилтэн бэлтгэхэд шаардлагатай хүнсний лабораторийг 2009 онд   төхөөрөмжлөн тохижуулсан ба 2011 онд оюутнууд өөрсдөө санаачлан нийтийн хоолны жишиг зоогийн газрын загвар болгон хоолны заалны дүр төрхтэйгээр шинэчлэн тохижуулж  хичээл дадлага явуулахад тав тухтай орчинг бүрдүүлж өгсөн.

Химийн лаборатори 2011 онд байгуулагдсан. Лабораторид нэг ээлжинд 10-12 оюутан химийн хичээлээр олж авсан мэдлэгээ батжуулан лабораторийн хичээл хийх боломжтой.

 

Манай тэнхим  4 багштайгаар сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.  Тус тэнхимд  Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан, дэд профессор А.Баттулга, Доктор, дэд профессор Я.Баярхүү, ШУ-ны магистр Ц.Энхсан, ХАА-н ухааны магистр Ц.Өнөржаргал нар зөвлөх болон тэнхимийн багшаар ажиллаж байна. 

 

Мэргэжлүүдийн жагсаалт

Манай мэргэжлээр суралцаж, төгссөнөөр хос мэргэжил эзэмших боломжтой.

                    •  Хүнсний үйлдвэрийн технологич

                    •  Хүнсний эрүүл ахуйч     

 

Мэргэжлүүдийн онцлог, давуу тал

Суралцах хугацаандаа 1 жилийн хугацаатай  Дадлагжигч оюутанаар  Япон оронд цалинтай дадлага хийх боломжтой. Япон хэл хэрхэн сурч байгаагаас хамаарч курс харгалзахгүй явах боломжтой. Жилд  20 гаруй оюутан  явж байгаа .  Анхны  явсан оюутнууд ирээд сургуулиа төгссөн.

Оюутны онцлох амжилтууд :

            Тус мэргэжлээр  300 гаруй  оюутан төгссөн .   Улаанбаатар Чингис хаан Нисэх онгоцны буудлын олон улсын гааль , Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн хилийн боомтод гаалийн байцаагч, Дорноговь, БаянӨлгий , Архангай  зэрэг аймгуудын мэргэжлийн хяналын албанд эрүүл ахуйн ахлах байцаагч, байцаагчаар ажиллаж байна.

            Мөн Өгөөж чихэр боовны  үйдвэрт төгсөгч 2 оюутан цехийн даргаар, Хувийн хэд хэдэн үйлдвэрт үйлдвэрийн дарга, технологчоор ажиллаж байна.

            10 гаруй төгсөгч хувиараа үйлдвэрлэл эрхлэж, мөн төгсөгч зөв хооллолтын клуб удирдан ажиллаж байна.​ 

     

Гадаад харилцаа хамтын ажиллагаа

            2019  оноос эхлэж Идэр их сургууль “Японы World Business Partner” компанитай гэрээ байгуулан ажиллаж энэ хугацаанд 20 гаруй дадлагажигч оюутнуудыг Японд явуулаад байна. Гэрээний дагуу анхны дадлагажигч оюутнууд ирээд төгссөн бөгөөд үргэлжлүүлэн явсаар байна. Дадлагажигч оюутан сар бүр 3,0 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний ажлын хөлс авдаг бөгөөд төгсөөд японы хүсний чиглэлийн үйлдэрт ажиллах боломжтой бөгөөд сургуулиа төгсөөд үндсэн ажилтнаар ажиллах боломжтой. 5,0 төгрөг хүртэл цалин авах боломжоор хангагдана.​

Хүнсний технологийн тэнхим

4.2. А.Баттулга Докторант.jpg

А.Баттулга

Зөвлөх багш

240962369_876298733014822_6392548903223041793_n.png

Я.Баярхүү

Зөвлөх багш

4.4. Ц.Энхсан. Магистр.jpg

Ц.Энхсан

Зөвлөх багш

ehg.jpg

Б.Энхтуул

тэнхмийн эрхлэгч

239734775_266251178671758_6470395129149162007_n (1).jpg

Б.Энхмаа

Багш

bottom of page