
KED - Korean education degree
ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР
Солонгос хэлний мэргэжлийн багш бэлтгэх “KED – Korean Education Degree” хөтөлбөрийг та бүхэнд танилцуулж байна.
Тус хөтөлбөр нь “Нарийн гарц” олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлдэг бөгөөд солонгос хэлний багшийн мэргэжлийн ур чадварыг онол–практик хосолсон, танхим болон онлайн сургалтыг хослуулж чаддагаараа онцлогтой. 2019 оноос хойш уг хөтөлбөрийн хүрээнд нийт 90 гаруй оюутан амжилттай төгсөн мэргэжлээрээ ажиллаж байна.
Хөтөлбөрийн давуу тал
-
Хөтөлбөрийн агуулгын 70% нь хөтөлбөрийн ахлагч боловсрол судлалын ухааны доктор Очирбаяр багшийн боловсруулсан ном, сурах бичиг дээр суурилсан.
-
Сургалт танхим + онлайн хосолсон (blended) хэлбэрээр явагдана.
-
Оюутнуудын онцлогт нийцүүлсэн өөрсдийн боловсруулсан платформ хөгжүүлэлттэй.
-
Төгсөгчдийг цаашид БНСУ-ын их сургуулиудад шилжүүлэн сургах, төгсөөд магистраар үргэлжлүүлэн суралцах боломжийг дэмжин ажилладаг.
-
БНСУ-ын нэлээн хэдэн их сургуулиудтай харилцан кредит тооцож хос дипломтой төгсөх гэрээ хийгдсэн.


