top of page

Бакалаврын хөтөлбөр

Элсэгчийн боловсрол: Бvрэн дунд

Боловсролын зэрэг: Бакалавр

Сургалтын хугацаа: 4 жил

Хоол зүй, 


Хоол зүйч, хоол шим тэжээлийн мэргэжилтэн нь хүнс, хоолны шим тэжээлийн агууламжинд тулгуурлан, түүний чиглэсэн үйлчилгээнд суурилан хүн амын зөв хооллолт болон зорилтот бүлгийн хооллолтыг төлөвлөх, зохион байгуулах, удирдах ажлыг шинжлэх ухааны онолд тулгуурлан гүйцэтгэх мэргэжилтэн болно.
Эзэмших ур чадвар:
- Бүх насныханд зөв хооллолтыг төлөвлөх, зөвлөгөө өгөх, нийгмийн эрүүл мэндийг дээшлүүлэх арга хэмжээ зохион байгуулах, судалгаа хэрэгжүүлэх, үнэлэх
- Эмчилгээ, сувилалын хоолны зөвлөгөө өгөх, хоололтыг төлөвлөх, эрүүл мэндийг сайжруулах
- Нийгэмд хоол шим тэжээлийг боловсрол олгох, боловсрол олгох сургалтын материал боловсруулах
- Нийгмийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд хоол тэжээлийн хөтөлбөр боловсруулах, төлөвлөх, хоолзүйн багийг зохион байгуулан ажиллах
- Сургууль, эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг удирдан ажиллах ур чадварыг эзэмшинэ.
Ажлын байр:
Ердийн сувиллын болон эмчилгээний хоолыг төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг тооцохоос гадна сургууль, хүүхдийн байгууллага, нийгмийн халамж болон төрийн, олон улсын байгууллагад хоол зүйч, мэргэжилтэн, судлаачаар ажиллах боломжтой.
bottom of page