top of page
Search

Гадаад айлчлал амжилттай боллоо.

Aug 20
1 min read

 Идэр их сургуулийн төлөөллүүд БНХАУ-ын Шаньдун мужийн нэр хүндтэй төрийн өмчит их сургууль болох Лини их сургуульд /Linyi university/ айлчилж, оюутнуудын суралцах орчин, дотуур байр, сургалтын чанартай биечлэн танилцлаа.

 Идэр их сургууль болон Лини их сургууль нь хамтын ажиллагааны хүрээнд

       - Хиймэл оюун ухаан

       - Хятад хэлний багш

       - Англи хэлний багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад 2+2 хөтөлбөрөөр суралцах боломжийг олгож байна.

 Оюутнууд эхний 2 жилээ Идэр их сургуульд, дараагийн 2 жилээ Лини их сургуульд Хятадын Засгийн газрын тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцах боломжтой.

Дэлхийн жишигт нийцсэн кампус, олон улсын түвшний боловсрол, тэтгэлэгт суралцах боломжийг Идэр их сургуулийн 2+2 хөтөлбөрөөс сонгоорой.


 
 
 

Comments


bottom of page