top of page

Солонгос хэлний тэнхим

Б. Очирбаяр (Ph.D).jpg
Ц. Эрдэнэсувд .jpg
Э. Цэнгүүн-Уянга (M.B.A).jpg

Б. Очирбаяр (Ph.D)

Солонгос хэлний тэнхимийн эрхлэгч, солонгос – монгол талын гадаад харилцаа хөгжүүлэгч

Ц. Эрдэнэсувд

Солонгос хэлний багш

Э. Цэнгүүн-Уянга (M.B.A)

Солонгос хэлний тэнхимийн багш

Гадаад харилцаа

кемён их сургууль.jpg
кёнсан их сургууль.gif
сүньчон их сургууль.png
коньгүг их сургууль.jpg
дэрим их сургууль.jpg

Тэнхимийн товч танилцуулга

“Идэр” их сургуулийн солонгос хэлний тэнхим нь 2019 – 2020 оны хичээлийн жилээс эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэнхимийн үйл ажиллагааны хувьд солонгос хэлний магистр, докторын зэрэгтэй 5 багш, 60 гаруй оюутантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Гадаад харилцааны хувьд 20,000 – 23,000 оюутантай БНСУ-ын 10 орчим их сургуулиудтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд “Идэр” их сургуулийн оюутнууд тус хамтын ажиллагаат сургуулиуд руу 2+2 хөтөлбөрөөр шилжин суралцах, солилцооны оюутнаар явах гэх мэт олон боломж бололцоог нээж байгаа болно.

Солонгос хэлний тэнхимийн сургалтын үйл явц нь blended буюу тэнхим хийгээд онлайн хосолсон сургалтыг санал болгож байгаа бөгөөд оюутан хүсэх юм бол хурдавчилсан байдлаар үзэн төгсөх шалгуур хангаж чадсан тохиолдолд БНСУ-ын магистрын сургалтад 100%-ийн тэтгэлэгтэй суралцаж болно.

Манай тэнхим нь солонгос хэлний багшаар төгсгөх ба мэргэжлийн ур чадвартай, харилцааны соёлтой мэргэжилтэнгүүдийг бэлтгэх гаргаж байна.

Мэргэжлүүдийн онцлог, давуу тал

Монгол, БНСУ-ын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрч байгаа нь тус мэргэжлийн үнэ цэнэ, цаашдын хөгжил ирээдүйг баттай харж болно. Солонгос хэлний багшаар төгссөнөөр богино хугацааны сургалтанд багшлах, гадаад болон дотоодын их сургуульд багшлах, гадаад дотоодын компанид орчуулагч, менежер, гадаад харилцааны ажилтан хийх боломж бүрдэнэ. Үүгээр ч зогсохгүй БНСУ-ын визэнд хөнгөлөлттэй журмаар хамрагдах боломжтой юм.

бакалаврын 2+2.jpg
94613538_1400667260121272_91857579974716
bottom of page