top of page

Нийгмийн Ажил, Нийгмийн Ухааны Багшийн Тэнхим

2.4. Ж.Сарангэрэл. Докторант.jpg

Ж.Сарангэрэл

Тэнхмийн эрхлэгч

Oyuntungalag.jpg

О.Оюунтунгалаг

Сэтгэл судлалын багш

14182585_1388949054453375_1717691295_n.j

А.Алтанзул

Багш

2.7. А.Намсрай. Магистр.JPG

А.Намсрай

Багш

  • Багш оюутны эрдэм шинжилгээний бага хурал /сургуулийн болон их, дээд сургууль хооронд, мэргэжлийн байгууллагуудын/

  • Багшлах дадлага, судалгаа хийх дадлага, мэргэшүүлэх болон үйлдвэрлэлийн дадлага

  • Монголын Социологчидийн симпозиум

  • Ниймгийн ажлын багш нарын зуны сургалт

  • Залуучуудын холбооны “Полиси” төвийн дэргэдэх “Залуу социологич клуб”-ын үйл ажиллагаа

  • “Нийгмийн ажилтан” оюутны олимпиад зэрэгт тогтмол оролцдог 

Сургалтаар эзэмшүүлэх чадвар:

  • Англи хэлний өндөр чадвартай мэргэжилтэн болох

  • Сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил явуулах

  • Нийгмийн үйлчилгээний төсөл хөтөлбөр, баримт бичгийг төлөвлөж боловсруулах 

  • Компьютерийн хэрэглээний программын өндөр чадвар

  • Судалгаа авах, боловсруулах чадвар

  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх

 

Төгсөгч нар маань Төрийн ба төрийн бус байгууллагууд, сургуулийн нийгмийн, өрхийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Уул уурхайн компаниудад хөгжлийн нийгмийн ажилтан болон хүний нөөцийн менежер, Ашгийн болон ашгийн бус байгууллагуудад нийгмийн ажилтан, аймаг сум,  хороо, дүүргийн халамжийн газар мэргэжилтэн, хүүхдийн асрамж, халамжийн байгууллага Их, дээд сургуулиуд болон ЕБС-д багшлах зэргээр  мэргэжлээрээ ажиллаж байна. 

 

Нийгмийн ухааны багш

Ерөнхий Боловсролын дунд сургуульд багш, Сургалт эрхлэх тусгай төвүүдэд багш, сургалтын менежер, магистрын зэрэгтэй төгсөгчид бүх шатны сургуульд багш, эрдэм шинжилгээний ажилтан, их дээд сургуульд багш, ТББ-д судлаач, сургалтын багш, Төрийн байгууллагад судлаач, судалгааны ажилтан, Судалгааны байгууллагуудад судлаач, зохион байгуулагч, сургалтын зэрэг ажлыг эрхлэн гүйцэтгэнэ. Эзэмшиж буй мэргэжлээрээ шинжлэх ухааны түвшинд болон мэргэжлийн түвшинд ажиллах чадвартай, гадаад хэл, эх орныхоо түүх соёлын талаар өргөн мэдлэг эзэмшсэн харилцааны соёлтой хуулиа дээдлэн зах зээлийн харилцаа нийгмийн эрэлт хэрэгцээг хангаж хөрвөн ажиллах, мэргэжил боловсролоо байнга дээшлүүлэх чадвар бүхий багш, ажилтан, сургалтын зохион байгуулагч хийж болно. 

 

Сургалтаар эзэмшүүлэх чадвар: 

 

  • Нийгмийн ухааны мэдлэгийн өндөр төвшин

  • Багшлах, хичээл заах ур чадвар

  • Сурагчдын хувийн онцлогийг судлан тодорхойлж тулж ажиллах чадвар

  • Ажиллаж буй байгууллагынхаа тулгамдаж буй асуудал, хамт олны сэтгэл зүйг судлан тодорхойлох чадвар

  • Судалгааны ажлын үндэслэлтэй асуудал шийдвэрлэх, зөвлөгөө өгөх чадвар

  • Англи хэлээр ярьж бичихээс гадна мэргэжлийн ном зохиолыг ашиглах чадвар

  • Бичиг баримт боловсруулах чадвар

  • Компьютерийн хэрэглээний программын өндөр чадвар

 

Байгуулагдсан он: 

Тус тэнхим нь 1998 онд байгуулагдсан. Идэр дээд сургуулийн ууган тэнхмийн нэг юм.

 

 

Тэнхимийн зорилго: 

Орчин үеийн нийгмийн шаардлага хангасан сургалт явуулах, сургуулийн эрхэм зорилгыг биелүүлэхэд хувь нэмэр оруулах нийгмийн тулгамдсан асуудлаар социологийн судалгаа шинжилгээ явуулах, нийгмийн хариуцлагатай, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан мэргэжилтэн бэлтгэх явдал юм. 

Тэнхимийн үйл ажиллагааны чиглэл:

  • Нийгмийн ажилтан, Социологич, Нийгэм судлалын багш бэлтгэдэг.

  • Манай тэнхим ШУА-ын ФСЭХ, Нийгмийн ажлын багш, сургагчдын холбоо, МУИС-ын Социологи-Нийгмийн ажлын тэнхим, Удирдлагын Академийн Социологи-Сэтгэл зүйн тэнхим, МУБИС-ийн Нийгмийн ажлын тэнхим, ШУТИС-ийн Нийгмийн халамж зүй-Психоанализын профессорын баг, Нийгмийн хөгжлийн төв болон бусад Төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг.

  • Тус тэнхимийн дэргэд “Сүүлчийн зөн” сургалт судалгааны төв ажиллаж, багш оюутны эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, социологийн судалгаа явуулах, социологийн мэдлэг, мэдээллийг сурталчилахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Судалгааны бусад төвүүдтэй хамтран “Хүмүүс улс төр”, “Хүний эрхийн судалгаа”, “Монгол дахь авилгал”, “Шилжих хөдөлгөөн ба хүүхдийн аж амьдрал”, “Нарантуул ОУХ-ны төд худалдаа үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл” зэрэг судалгаа явуулж захиалагч байгууллагад хүлээлгэн өгсөн. Дээрх судалгаанд тэнхимийн багш нар, нийгмийн ажилтан, нийгмийн ухааны багшийн ангийн оюутнууд оролцдог.

  • Өнөө үед нийгмийг удирдахад тодорхой судалгааны үүрэг, ач холбогдол нэмэгдэж байна. Түүнчлэн төгсөгчдийн сонирхол, зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан  нийгмийн  аливаа үзэгдэл, үйл явцад дүн шинжилгээ, судалгаа хийх чадвартай судлаач багш, мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чадвартай нийгмийн ажилтан бэлтгэж байна.

  • 2003-2004 оны хичээлийн жилээс эхлэн социологийн мэргэжлээр магистрантурын сургалт зохион байгуулж өдгөө 10 дахь жилдээ магиструудыг бэлтгэж байна.      

 

Уламжлалт Ажлууд: Тэнхимийн Багш Оюутнууд

bottom of page