top of page

Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч

Бакалаврын хөтөлбөр

Элсэгчийн боловсрол: Бvрэн дунд

Боловсролын зэрэг: Бакалавр

Сургалтын хугацаа: 4 жил

Нийгмийн ажилтан, сэтгэлзүйч

Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чадвартай болж төгсдөг нь Идэрийн нийгмийн ажлын хөтөлбөрийн давуу тал юм.
Монгол улсын нийгмийн ажлын хамгийн нэр хүндтэй хөтөлбөрийн нэг болохын хувьд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүүхэд залуучуудын газар зэрэг төрийн байгууллагууд, Английн хүүхдийг ивээх сан зэрэг төрийн бус байгууллага, нийгмийн хамгааллын олон арван төсөл хөтөлбөр, судалгаанд манай багш оюутнууд тогтмол оролцдог. 
Ахмадын асаргаа, үйлчилгээний чиглэлээр Япон улсдаа тэргүүлэгч Sunwells групптэй тогтоосон хамтын ажиллагааны дагуу манай нийгмийн ажлын оюутнууд Японд өндөр цалинтай дадлага хөтөлбөрт суралцах явцдаа нэг жил хамрагддаг юм. 
Хөтөлбөрийн нэр: НИЙГМИЙН АЖИЛ

Мэргэжлийн зэрэг: БАКАЛАВАР/B.A

Мэргэжлийн чиглэл: “Нийгмийн ажил, зөвлөх үйлчилгээ” MNS 5323-94: 2022

Хөтөлбөрийн индекс: 092301

Нийгмийн ажилтнуудыг 2003 оноос нийт 21 жилийн турш 17 удаагийн төгсөлтөөр 400 орчим мэргэжилтнүүдийг зах зээлд бэлтгэн нийлүүлсэн арвин их туршлагатай. Нийт төгсөгчдийн 87% нь салбар бүрийн нийгмийн ажлын салбартаа ажилласаар байна.

Хөтөлбөрийн тодорхойлолт:

Нийгмийн ажил нь нийгмийн хөгжил, өөрчлөлт, эв нэгдлийг дэмжиж, хүмүүсийн эрх, эрх чөлөөг хангах, тэднийг чадваржуулахад чиглэсэн практик үйл ажиллагаанд суурилсан мэргэжил бөгөөд салбар шинжлэх ухаан юм. “Нийгмийн ажил, зөвлөх үйлчилгээ” хөтөлбөрөөр суралцагч нь нийгмийн ажлын шууд ба шууд бус практикийн үйлчилгээг хэрэгжүүлэх бөгөөд нийгмийн үйлчилгээний байгууллагад нийгмийн ажилтан, халамж хамгааллын мэргэжилтэн, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шилжин суурьшигчид зэрэг хүн амын бүлгүүдтэй ажиллах мэргэжилтнээр бэлтгэгдэнэ. Мөн нийгмийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа сургалтын байгууллагад холбогдох чиг үүргийг гүйцэтгэн ажиллана.

Хөтөлбөрийн зорилго

“Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чадвартай нийгмийн ажилтан бэлтгэнэ”.

Манай хөтөлбөрт суралцсанаар:

  1. Нийгмийн суурь асуудлуудыг хүмүүнлэгийн ухаан, нийгэм-эдийн засаг, социологийн шинжлэх ухааны үндэстэйгээр задлан шинжлэх, хувь хүн болон мэргэжилтний хувьд өөрийгөө байнга тасралтгүй хөгжүүлэх, бүтээлчээр сэтгэх, багаар ажиллах чадвартай болно.

  2. Англи, Япон, Солонгос хэлний аль нэг сонгосон чиглэлээр дунд түвшний хэлний мэдлэгтэй болгоход зорьж ажилладаг ба тухайн сонгосон чиглэлийн хэлний бэлтгэлээс шалтгаалж БНСУ, Япон улсуудад цалинтай дадлагажих хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой

  3. Нийгмийн ажилтны мэргэжлийн ур чадварыг сургалтын үйл ажиллагаагаар, клуб дугуйланд хамрагдах байдлаар өөрийн зөөлөн ур чадварыг мөн хөгжүүлэх бүрэн боломжтой. Сургалтын төлбөрийн өндөр тэтгэлэгт 4 жилийн турш хамрагдана.

  4. Нийгмийн ажлын мэргэжлийн ур чадвар+сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чадварыг эзэмших. Сэтгэл судлалын үндэс, сэтгэлзүйн трэйнинг төрлийн хичээлүүдийг үзэж бакалаврын түвшинд суралцах хугацаандаа мэргэших боломжийг олгоно.

  5. Төгсөгчдөд дүүрэг, хороонд халамж, хөгжлийн салбарт, ШШГЕГ-ын алба, ЕБС-д, асрамж, өрх, Олон улсын хүмүүнлэгийн ТББ байгууллага зэрэг бүх салбарын нийгмийн ажилтнаар ажиллах боломжтой.

Сургалтын хэлбэр,элсэлтийн шалгуур

  • Нийгмийн ажлын өдрийн хөтөлбөр  /ЭЕШ Нийгэм + Монгол хэл 480 дээш оноо/

  • Нийгмийн ажлын онлайн хөтөлбөр

bottom of page