top of page

Бакалаврын хөтөлбөр

Элсэгчийн боловсрол: Бvрэн дунд

Боловсролын зэрэг: Бакалавр

Сургалтын хугацаа: 4 жил

Зочлох үйлчилгээ

 Гадна, дотны хэрэглэгчдийн хүлээлтэд хүрсэн үйлчилгээ үзүүлэх нь монголын зочлох үйлчилгээний салбарын тэргүүлэх зорилт болж байгаа бөгөөд манай оюутнууд ч энэ чиглэлд түлхүү суралцан хэрэглэгчдийн санаа бодол, тэдний өөрчлөгдөж буй хэрэгцээ таашаалд мэдрэмжтэй мэргэжилтэн болохыг зорьж байна. 
Зочлох үйлчилгээ мэргэжлийн оюутнууд нь Улаанбаатар хотын төв кампус болон Идэр их сургуулийн Дархан дахь салбарын аль нэгэнд сонгон сурах боломжтой байгаа нь онцлог юм. 
2-р дамжаа дүүргээд Солонгосын Доншин их сургуульд шилжин суралцах хүсэлтэй оюутнууд солонгос хэлийг бүр 1-р дамжаанаасаа эрчимтэй үзэж эхэлдэг.
bottom of page