top of page
Search

 ИДЭР ИХ СУРГУУЛИЙН "УРЛАГИЙН НААДАМ 2025" АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ!

  • Dec 25, 2025
  • 1 min read

Идэр их сургуулийн жил бүрийн уламжлалт Урлагийн наадам энэ жил “Хиймэл оюунаар хөглөгдсөн залуу үеийн дуу хоолой” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.

Технологи, уран сэтгэмж, авьяасыг нэгтгэсэн энэхүү наадам оролцогч бүрийн өвөрмөц, шинэлэг шийдлээр дүүрэн байв.


 Наадамд нийт 10 тэнхим 7 төрлийн үзүүлбэрээр амжилттай оролцож, авьяас чадвараараа өрсөлдөн төрөл бүрд шилдгээ тодруулан, тэр дундаас ТЭРГҮҮН байраа тодрууллаа.


 Энэ жилийн наадмын шилдгүүд:

 Тэргүүн байр — Нийгмийн ажлын тэнхим

 Хоёрдугаар байр — Empasoft сургууль

 Гуравдугаар байр — Гадаад хэлний тэнхим

Урлагийн наадам бол зөвхөн өрсөлдөөн бус

 хамтдаа шинэ санаа, бүтээлч шийдэл гаргах,

 дурсамж бүтээх,

 өөрийгөө илэрхийлэх орон зай юм.


Оролцсон бүх оюутнууд, багш нартаа халуун баяр хүргэе!

БИД ШИНЭ ҮЕИЙН ОЮУНЫГ НЭЭЖ, УРАМ ЗОРИГ ТӨРҮҮЛНЭ.


 
 
 

Comments


bottom of page