ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ 2025–2026
- Feb 12
- 1 min read
“Дижитал шилжилт дэх салбар дундын судалгааны сорилт, хөгжил, шийдэл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний бага хуралд та бүхнийг урьж байна.
Зорилго
Салбар дундын судалгаа, онолын мэдлэгийг практикт хэрэглэх чадварыг хөгжүүлэх
Хамрах хүрээ
Идэр Их Сургуулийн бакалавр, магистрын суралцагчид, багш нар
Зохион байгуулалт – 2 үе шаттай
I шат:
Тэнхимд судалгааны ажлыг хураан авч, чанар стандартын шалгуураар шалгаруулна.
Шалгарсан илтгэлүүдийг 2-р шатанд оролцуулах
Хугацаа: 3-р сарын 18-ны 18:00 цаг хүртэл
Илгээх: burmaa@ider.edu.mn, munkhbayar@ider.edu.mn
II шат:
Салбар сургуулиудаас шалгарсан илтгэлүүдийг нэгдсэн хэлэлцүүлэгт оруулж, байр эзлүүлнэ.
Байршил: Идэр–Бизнесийн сургуулийн 5 давхрын заал
3-р сарын 26, 13:00 – Бакалавр, магистрын оюутнууд
3-р сарын 27, 13:00 – Багш нар
Ерөнхий шаардлага
Судалгааны өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоонд тулгуурласан, бодит үр дүн, дүгнэлттэй байна.
Тусгай шаардлага
- Багш нар салбар дундын судалгааг хөгжүүлсэн байх
- Үндсэн багш заавал, цагийн багш сайн дураар оролцоно
- Бакалавр, магистрын өгүүлэл удирдагч багштай байна
- Стандартыг хавсралтын дагуу мөрдөнө
- Багаар болон ганцаарчилж оролцож болно
- Тэнхимээс оролцох оюутны тоонд хязгаарлалтгүй
ШАЛГАРУУЛАЛТ
Бакалавр, Магистр, Багш нар тус бүр I байр, II байр, III байр

Судалгаа, инновац, дижитал шилжилтийн бодит шийдлийг хамтдаа хэлэлцье!





Comments