“ХАЛУУН ААРЦ ДУЛААН БЭЭЛИЙ” аян 2025
- Munkhsaikhan Byambatsogt
- Dec 25, 2025
- 1 min read
Нийгмийн ажлын тэнхимийн “ӨСӨХ НАХИА” клуб-ээс жил бүр уламжлал болгон санаачлан зохион байгуулдаг “ХАЛУУН ААРЦ ДУЛААН БЭЭЛИЙ” аян 2025 оны 12-р сарын 16-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Уг аянд Нийгмийн ажлын ангийн 1-4р дамжааны нийт оюутнууд бүрэн хамрагдаж, өөрсдийн гараар дулаан бээлий оёж, халуун аарц буцалган өглөөний 07:00–09:00 цагийн хооронд Улаанбаатар хотын ТҮК-ийн ажилчид болон Замын цагдаа нараа сэтгэл шингэсэн халуун аарцаар дайлж, дулаан бээлийгээ гардуулан өглөө.
Энэхүү аян нь Нийгмийн ажлын оюутнуудын
энэрэнгүй сэтгэл
хамтын ажиллагаа
нийгмийн хариуцлагыг
бодитоор харуулсан сайхан үйл ажиллагаа боллоо.
БИД ШИНЭ ҮЕИЙН ОЮУНЫГ НЭЭЖ, УРАМ ЗОРИГ ТӨРҮҮЛНЭ








Comments