top of page
Search

Япон улсын дадлагын тухай

  • Writer: Munkhsaikhan Byambatsogt
    Munkhsaikhan Byambatsogt
  • Dec 25, 2025
  • 1 min read

Идэр их сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн 3-р курсын оюутан Цэрэндэлгэр Япон улсад урт хугацааны дадлагад хоёр дахь удаагаа амжилттай хамрагдахаар боллоо.

Тэрээр 2023 онд 1 жилийн хугацаатай оюутны цалинтай дадлагад оролцож байсан туршлагатай бөгөөд энэ удаад дахин сонгогдсон нь Монгол Улсаас анх удаа урт хугацааны дадлагад хоёр дахь удаагаа оролцож буйгаараа онцлог юм.

2025 оны хичээлийн жилээс эхлэн Идэр Их сургуулийн оюутнууд гадаад, дотоодын аль ч компанид зуучлалын нэмэлт хөлс төлөхгүйгээр дадлага хийх боломжтой болсон билээ.

 Ингэснээр оюутны сар бүрийн бодит ашиг

 1,500,000₮ → 3,500,000₮ хүртэл өсөж байна!

 Одоогийн нөхцлийн давуу талууд:

 Онгоцны тийз — 100% төлбөргүй

 Байр — 100% төлбөргүй

 Хоол — 100% төлбөргүй

 Зуучлалын төлбөр — 100% төлбөргүй

 Даатгал — тодорхой хувийг буцаан олгох

Идэр Их Сургууль оюутнуудынхаа олон улсын туршлага, ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх боломжийг нээлттэй дэмжин ажиллаж байна.

 Бид шинэ үеийн оюуныг нээж, урам зориг төрүүлнэ!


 
 
 

Comments


bottom of page